Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар нийслэлийн таван дүүргийн 21 байршил дахь 10.22 га газрыг нийтийн эдэлбэр газарт бүртгэж, тохижуулахаар боллоо.
Үүнд:
Нийслэл хотод шилжин суурьшилт нэмэгдэхийн хэрээр барилгажилт эрчимжиж, хотжилт дагасан хүндрэл бэрхшээлүүд нэмэгдсээр байна.
Иргэдийн эрүүл, аюулгүй, тав тухтай амьдрах нөхцөлийг сайжруулах зорилгоор нийслэлийн нийтийн эзэмшлийн амралт зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийтээр зүй зохистой ашиглах, хамгаалах, шинээр ногоон байгууламж, амралт зугаалгын талбайг нэмэгдүүлж нийтийн эдэлбэрт авч ашиглалт хамгаалалтыг эзэнжүүлэх зайлшгүй шаардлага үүсээд байгаа юм. Тиймээс Нийслэлчүүдийн өмнө тулгамдаад байгаа энэхүү шаардлагад нийцүүлэн дээрх байршлуудыг бүртгэж, барилга барих зөвшөөрөл олгохгүй байх Нийслэлийн Засаг даргын саналыг дэмжлээ.
Нийслэлийн ИТХ-аас амралт зугаалга, биеийн тамирын зориулалтаар тохижуулах талбайг хамгаалалтад авч, тохижилтын ажлыг жил бүр хийдэг. Тухайлбал, 2019 онд 32 байршлын 57.66 га, 2020 онд 38 байршлын 130 га газрыг нийтийн эзэмшлийн эдэлбэр газраар тогтоон, тохижуулсан байдаг.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ