Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ оны гуравдугаар сард ЭМД-ын сангаас хорт хавдрын 2,527 тохиолдолд 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна

Г.Номин, iKon.mn
2021 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлт орж 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн дээд хязгаарыг мөрдөхгүй болсон. 

Тэгвэл энэ оны гуравдугаар сард Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас  хууль, тогтоомжийн дагуу 2,527 хорт хавдрын тохиолдолд 1.5 тэрбум төгрөгийг олгожээ.

Хорт хавдрын тохиолдлын дийлэнх хувийг элэг, ходоод, амьсгал, цээжний хөндийн эрхтний  хавдар эзэлж байгаа бөгөөд хүүхдүүдийн хувьд яс ба үений мөгөөрсний хавдар, хэвлийн гялтангийн ба хэвлийн арын зайн хавдруудын тохиолдол түгээмэл байгаа аж. Үүнээс 27 хүүхдийн хорт хавдрын эмчилгээ үйлчилгээнд 10.3 сая төгрөг зарцуулсан байна. 

Түүнчлэн гуравдугаар сарын байдлаар нийт 18,221 зорилтот бүлгийн иргэдэд 6.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлжээ. Ингэснээр хүн амын зорилтод бүлэг болох ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд, нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэдэд санхүүгийн бодит дарамт учруулахгүйгээр эрүүл мэндийн шаардлагатай тусламж, үйлчилгээнд хамрагдах боломжийг бүрдүүлсэн байна.

 

Эх сурвалж: ЭМДЕГ