2021/06/25
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.36₮
B30
УЛААНБААТАР
24°
|
14°
B30
УЛААНБААТАР
30°
|
14°
B30
УЛААНБААТАР
32°
|
18°
09:00
S30
16°
10:00
S30
18°
11:00
S30
19°
12:00
S30
20°
13:00
S30
22°
14:00
S30
23°
15:00
S30
24°
16:00
S30
25°
17:00
S30
25°
18:00
S30
24°
19:00
S30
22°
20:00
S30
20°

Ажлын байрны цахим яармаг үргэлжилж байна

ikon.mn
2021 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

“ЦАР ТАХЛЫН ЭСРЭГ ХАМТДАА-ХӨДӨЛМӨРИЙН ЦАХИМ ЯАРМАГ-2021” арга хэмжээг тавдугаар сарын 8-24-ний өдрүүдэд үргэлжилнэ.

Энэхүү хөдөлмөрийн цахим яармаг нь Цар тахлын эсрэг хамтдаа-Зохистой хөдөлмөр эрхлэлт, Халамжаас хөдөлмөрт дэд сэдвүүдийн хүрээнд цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан www.expomongolia.org платформоор дамжуулан виртуал талбарт зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.

Тус арга хэмжээний хүрээнд ажил хайгч иргэд, оюутан, залуучууд, гадаадад их дээд сургууль төгссөн болон ажиллаж, амьдарч байгаад эх орондоо ирсэн иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, арга хэмжээ, цахим хурлууд, 150 гаруй ажил олгогч байгууллагын 2,000 гаруй ажлын байрны мэдээ, мэдээллүүдийг нэг дороос хүргэж байна.

Цахим платформоор дамжуулан ажил хайгч иргэд болон ажил олгогчид цахимаар цаг товлон, ажлын шууд ярилцлагыг зохион байгуулах боломжтой.

Хөдөлмөрийн цахим яармаг нь хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага, цар тахлын сөрөг нөлөөллийг хэрхэн хохирол багатайгаар даван туулах зэрэг агуулгын хүрээнд өдөр бүр тусгай хөтөлбөрийн дагуу цахим хурлуудыг зохион байгуулж байна.

Тус арга хэмжээний үеэр www.expomongolia.org/careerexpo платформд нийт 3,380, цахим хурлыг 650 гаруй, шууд дамжуулалтыг “Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар” фэйсбүүк хуудсаар 4,700 хүн үзлээ.

Хөдөлмөрийн цахим яармаг энэ сарын 24-нийг дуустал үргэлжилж, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээрх олон сонирхолтой мэдээлэл, видео контент, хэлэлцүүлгүүдийг шууд дамжуулан иргэд, олон нийтэд хүргэх, ажлын шууд ярилцлагыг зохион байгуулах тул ажил хайгч иргэдийг өргөнөөр оролцохыг урьж байна.

 

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

x