2021/07/25
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.14₮
B30
УЛААНБААТАР
25°
|
15°
B30
УЛААНБААТАР
22°
|
14°
B30
УЛААНБААТАР
23°
|
13°
17:00
S26
20°
18:00
S26
20°
19:00
S26
20°
20:00
S26
19°
21:00
S26
18°
22:00
S26
17°
23:00
S26
16°
00:00
S26
16°
01:00
S26
16°
02:00
S26
15°
03:00
S26
15°
04:00
S26
14°
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/10 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Майкл Клечески: Олон нийт чөлөөт, шударга, хариуцлагатай мэдээллээр хангагдаж байх нь ардчиллын үндэс суурь

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 5 сарын 10
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хэвлэл мэдээллийн салбарын хараат бус байдлыг хангахад эдийн засгийн тогтвортой, бие даасан байдал шийдвэрлэх үүрэгтэй. Гэвч Монголын хэвлэл мэдээллийн салбарт хэвшсэн зар сурталчилгаанд суурилсан орлогын загвар нь цахим мэдээллийн эринд улам бүр үр дүнгүй болсоор байгааг бид өдөр тутам харж байна. Энэ үед олон улсад, тэр дундаа Азийн хөгжиж буй орнуудад хэвлэл мэдээллийн салбарын уламжлалт бус бизнес моделуудыг амжилттай туршин хэрэгжүүлж, эдийн засгийн бие даасан байдлаар дамжуулан хэвлэл мэдээллийн салбарын хараат бус байдлыг баталгаажуулах санаачилга хэрэгжих болжээ.

Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яам, Spirit of America байгууллагын дэмжлэгтэйгээр Сэтгүүл зүйн инновац, хөгжлийн үүр төв НҮТББ болон People in need Mongolia байгууллага хамтран Монголын хэвлэл мэдээллийн салбарт эдийн засгийн бие даасан байдлыг бэхжүүлэх зорилгоор олон улсын байгууллагаас тогтвортой бизнес загвар нутагшуулах төсөл хэрэгжүүлж эхэлсэн байна. 

Энэхүү төслийн зорилго нь илүү чадварлаг, хүчирхэг, бие даасан хэвлэл мэдээллийн салбараар дамжуулан мэдээлэл хүлээн авагчид, хэрэглэгчдийн эрх ашгийг хангахад хувь нэмрээ оруулах бөгөөд 2021 оны тавдугаар сараас эхлэн энэ жилийн турш хэрэгжих ажээ. 

 
Гэрэл зургийг MPA.mn

АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески “Эдийн засгийн хувьд бие даасан байх нь чөлөөт, хараат бус, мэргэжлийн хэвлэл мэдээллийн салбар оршин тогтноход чухал бөгөөд олон нийт чөлөөт, шударга, хариуцлагатай мэдээллээр хангагдаж байх нь ардчиллын үндэс суурь юм” хэмээн онцолжээ. 

Төслийн хүрээнд Монголын хэвлэл мэдээллийн салбарт анх удаа цогц аудит хийх бөгөөд уг судалгааны дүнд тулгуурлан дараагийн үе шатууд хэрэгжих юм байна. Түүнчлэн хэвлэл мэдээллийн компаниудыг бойжуулах бизнес менторуудыг сургахаас гадна салбарын хэмжээнд инновац нэвтрүүлэх, бизнес загвар хөгжүүлэх жишиг болгож дотоодын гурав хүртэл хэвлэл мэдээллийн байгууллагыг цогц хөтөлбөрт хамруулах аж. 

x