Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/10-НД НИЙТЛЭГДСЭН

Ганц товч дараад техник худалдаж авахад 1 хоног үлдлээ

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 5 сарын 10
Сурталчилгаа
Зураг зураг

Уул уурхайн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээр Дэлхийд Тэргүүлэгч Катерпиллар компанийн Монгол дахь цорын ганц, албан ёсны дилер бол хуучнаар Вагнер Ази Тоног Төхөөрөмж бөгөөд компанийн эзэмшигч солигдож нэрээ Барловорлд Монголиа ХХК юм. Монгол улсын стратегийн чухал ач холбогдолтой, улсын төсвийг босгоход хамгийн чухал нөлөө үзүүлэгч салбарууд болох уул уурхай, зам барилгын салбарын найдвартай, тогтвортой, аюулгүй ажиллагааг хангахын тулд зогсох эрхгүй ажилладаг.

Эдгээр салбаруудын үйл ажиллагаанд нэн шаардлагатай техник тоног төхөөрөмжүүдийн бэлэн байдлыг хангахын тулд Барловорлд Монголиа ХХК худалдан авалтын дараах бүх төрлийн үйлчилгээг үзүүлж, зах зээлд тэргүүлэгчийн хувьд үргэлж шинийг санаачилж, түүчээ болон ажилладаг билээ. Тиймдээ ч Монголд АНХ УДАА хүнд даацын ашиглагдсан тоног төхөөрөмжийг ВЕБСАЙТААР дамжуулан ДУУДЛАГА ХУДАЛДААГ 2020 оны 12 сард зохион байгуулсан. Дэлхий нийтийг хамарсан хүнд цар тахлын энэ үед бүх байгууллага, аж ахуй нэгжүүд боломжит хэмжээгээр үйл ажиллагаагаа цахимд шилжүүлж байгаа энэ үед Барловорлд Монголиа компаниас  мөн адил ийм цахим шийдлийг 2 дахь удаагаа санал болгож байна.

www.auction.barloworld.mn цахим хаягаар дамжуулан уул уурхай, зам, барилгын болон туслах хэрэгцээнд тохирсон шинэ ба ашиглагдсан техник тоног төхөөрөмжүүдийг дуудлага худалдаанд оруулж байна.

Та дуудлага худалдаанд оролцож буй техникийн жагсаалтуудыг дуудлага худалдааны вебсайтаар орж дэлгэрэнгүй сонирхох боломжтой бөгөөд уг нийтлэлийн доор хавсаргав. 

Хэрэв та уг дуудлага худалдаанд оролцохыг хүсвэл 7018-7588 дугаарт холбогдон эсвэл contact@barloworld.mn хаяг руу имэйл бичин оролцох хүсэлтээ илэрхийлэх боломжтой. Энэхүү дуудлага худалдаанд хувь хүн, албан байгууллага аль нь ч оролцох боломжтой бөгөөд та дээрх дугаарт болон имэйл хаягт хүсэлт явуулснаар бүртгэлийн ажилтан танд шаардлагатай мэдээллийг өгснөөр вебсайтад нэвтрэх нэр, нууц үг олгох юм.

Дуудлага худалдаа 05-р сарын 9, 10, 11-ний өдрүүдэд болох бөгөөд үүнээс өмнө 7 хоногийн хугацаанд сонирхож байгаа хүмүүс техникүүдийг вебсайтаар үзэх боломжтой. Уг вебсайтад техникийн талаарх ерөнхий мэдээллүүд (үйлдвэрлэгдсэн он, ашигласан мото/цаг, техникийн үзүүлэлт, техникийн яг одоо байгаа байршил г.м мэдээллүүд), техникийн нөхцөл байдал буюу манай мэргэшсэн техникчдийн хийсэн үзлэг, шинжилгээний дэлгэрэнгүй тайлан мөн тухайн техник бүрийн засвар, үйлчилгээний түүх зэрэг мэдээллүүд багтсан байгаа юм. Хэрэв оролцогч хүсвэл теникийн байгаа байршилд биеэр очин үзэх боломжтой юм.

Дуудлага худалдаанд оролцож буй техникүүдийн эхлэх үнэ нь техник бүрийн ижил ангиллын техниктэй харьцуулахад зах зээлийн үнээс хямд үнээс эхэлж байгаа юм. Тиймээс та бүхнийг уг дуудлага худалдаанд идэвхтэй оролцохыг урьж байна.