Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/10-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Шилдэг татвар төлөгч 10 иргэн, 20 аж ахуйн нэгж

Б.Дэлгэр, iKon.mn
2021 оны 5 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын 2020 оны шилдэг татвар төлөгчдийг өнөөдөр алдаршуулж, Монголын Татварын албанаас зарлалаа.

Жил бүрийн тавдугаар сарын 2 дахь долоо хоногт уламжлал болгон явуулдаг Татвар төлөгчдийг ийнхүү 22 дахь удаагаа тэмдэглэж байна.  

Монголын Татварын алба 2020 онд татвар бүрдүүлэх үүргийнхээ хүрээнд 5.4 их наяд төгрөгийн төсвийн орлого бүрдүүлсэн нь төсвийн 52 хувийг эзэлжээ. Ийнхүү 5.6 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэх төлөвлөгөөгөө 98.1 хувиар биелүүлсэн болохыг МТА-ны дарга Б.Заяабал хэллээ. 

Гэрэл зургийг mpa.mn

Улмаар цар тахлын хүнд жилд татварын орлого бүрдүүлсэн иргэд, аж ахуйн нэгжүүдийг өнөөдөр алдаршуулан зарлав.

Татварын шинэ багц хууль хэрэгжиж эхлээд жил болж буй. Энэ хүрээнд аж ахуйн нэгжүүдийг орлогын хэмжээгээр нь дөрөв ангилах болсон. Тиймээс энэ жил шилдэг ангилал тус бүрээс таван аж ахуйн нэгжийг шалгаруулжээ. Мөн шилдэг татвар төлөгч 10 иргэнийг зарлалаа.

Тухайлбал, хамгийн их татвар төлсөн компанийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Эрдэнэс тавантолгой ХК, Оюутолгой ХХК тэргүүлсэн бол хамгийн их татвар төлсөн иргэдийг Ж.Оджаргал, Ж.Од, Л.Элдэв-Очир нар тэргүүлжээ. 

2020 оны шилдэг татвар төлөгчөөр шалгарсан аж ахуйн нэгж 

Гэрэл зургийг mpa.mn

Алба

Татвар төлөгчийн нэр

Хариуцлагын хэлбэр

Сегмент

Салбарын ангилал

1

Том татвар төлөгчийн газар

Скайнэтворкс

Хязгаарлагдмал хариуцлагатай компани

Том /Big/

Мэдээлэл, холбоо

2

Том татвар төлөгчийн газар

Монгол шуудан

Хувьцаат компани

Том /Big/

Тээвэр, агуулахын үйл ажиллагаа

3

Том татвар төлөгчийн газар

Нисээч-интернэшнл

Хязгаарлагдмал хариуцлагатай компани (Гадаадын хөрөнгө оруулалттай)

Том /Big/

Бөөний болон жижиглэн худалдаа; машин, мотоциклийн засвар, үйлчилгээ

4

Том татвар төлөгчийн газар

Адмонпринт

Хязгаарлагдмал хариуцлагатай компани

Том /Big/

Боловсруулах үйлдвэрлэл

5

Том татвар төлөгчийн газар

МТЧ

Хязгаарлагдмал хариуцлагатай компани

Том /Big/

Бөөний болон жижиглэн худалдаа; машин, мотоциклийн засвар, үйлчилгээ

6

Нийслэл

Барилга архитектур корпораци

Хязгаарлагдмал хариуцлагатай компани

Дунд /Medium/

Мэргэжлийн, шинжлэх ухаан болон техникийн үйл ажиллагаа

7

Нийслэл

Интерактив биаи

Хязгаарлагдмал хариуцлагатай компани

Дунд /Medium/

Мэдээлэл, холбоо

8

Нийслэл

Термотех

Хязгаарлагдмал хариуцлагатай компани

Дунд /Medium/

Барилга

9

Нийслэл

Есөн од фууд интернэшнл

Хязгаарлагдмал хариуцлагатай компани (Гадаадын хөрөнгө оруулалттай)

Дунд /Medium/

Боловсруулах үйлдвэрлэл

10

Нийслэл

Монголын уламжлалт эмнэлэг сургалтын төв манба дацан

Хязгаарлагдмал хариуцлагатай компани

Дунд /Medium/

Хүний эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйл ажиллагаа

11

Булган

Сод хан трэвел

Хязгаарлагдмал хариуцлагатай компани

Жижиг /Small/

Зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээ

12

Увс

Энержи-импайр

Хязгаарлагдмал хариуцлагатай компани

Жижиг /Small/

Боловсруулах үйлдвэрлэл

13

Баянгол

Гермесцентр

Хувьцаат компани

Жижиг /Small/

Үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаа

14

Хан-Уул

Ди би ай эс

Хязгаарлагдмал хариуцлагатай компани

Жижиг /Small/

Мэдээлэл, холбоо

15

Хан-Уул

Ариусгалтрейд

Хязгаарлагдмал хариуцлагатай компани

Жижиг /Small/

Үйлчилгээний бусад үйл ажиллагаа

16

Төв

Лимон фарм

Хязгаарлагдмал хариуцлагатай компани

Бичил /Micro/

Бөөний болон жижиглэн худалдаа; машин, мотоциклийн засвар, үйлчилгээ

17

Өмнөговь

Аргамжинцэцэг

Орон нутгын өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар

Бичил /Micro/

Бөөний болон жижиглэн худалдаа; машин, мотоциклийн засвар, үйлчилгээ

18

Сүхбаатар дүүрэг

ЭЗХ трейд

Хязгаарлагдмал хариуцлагатай компани

Бичил /Micro/

Боловсруулах үйлдвэрлэл

19

Сэлэнгэ

Баянсуудал шүтээн

Хязгаарлагдмал хариуцлагатай компани

Бичил /Micro/

Хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилт, ан агнуур

20

Хэнтий

Дадалбуудай

Хязгаарлагдмал хариуцлагатай компани

Бичил /Micro/

Хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилт, ан агнуур

2020 оны шилдэг татвар төлөгчөөр шалгарсан иргэн

Гэрэл зургийг mpa.mn

Алба

Татвар төлөгчийн нэр

Төлсөн татвар /сая төгрөг/

1

Хан-Уул

ЖАМБАЛЖАМЦ ОДЖАРГАЛ

8,738.9 сая төгрөг

2

Хан-Уул

ЖАМБАЛЖАМЦ ОД

4,610.9 сая төгрөг

3

Хан-Уул

ЛХАГВАА ЭЛДЭВОЧИР

502.5 сая төгрөг

4

Баянзүрх

ДУГАРЖАВ СҮРЭНХОРЛОО

311.5 сая төгрөг

5

Сонгинохайрхан

ЖАДАМБА ЭНХБАЯР

222 сая төгрөг

6

Хан-Уул

ЛХАГВА ЧИНБАТ

154.4 сая төгрөг

7

Хан-Уул

ЛУВСАНВАНДАН БОЛД

154.1 сая төгрөг

8

Хан-Уул

ДЭНДЭВСАМБУУ ОНЧИНСҮРЭН

 139.9 сая төгрөг

9

Хан-Уул

БЯМБАДОРЖ УЯНГА

124.9 сая төгрөг

10

Чингэлтэй

ЖАМЪЯНСҮРЭН БАТТУЛГА

123.6 сая төгрөг