2021/07/25
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.14₮
B30
УЛААНБААТАР
25°
|
15°
B30
УЛААНБААТАР
22°
|
14°
B30
УЛААНБААТАР
23°
|
13°
16:00
S26
21°
17:00
S26
20°
18:00
S26
20°
19:00
S26
20°
20:00
S26
19°
21:00
S26
18°
22:00
S26
17°
23:00
S26
16°
00:00
S26
16°
01:00
S26
16°
02:00
S26
15°
03:00
S26
15°
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/10 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орон нутагт байнгын оршин суугч иргэд харихдаа аймгийнхаа Онцгой комиссоос зөвшөөрөл авна

ikon.mn
2021 оны 5 сарын 10
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар иргэдэд коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгөн ажиллаж байна.

Өнгөрсөн амралтын өдрүүд буюу тавдугаар сарын 7-9-ний хооронд иргэдээс нийт 907  дуудлага очжээ. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод нийт 150 иргэн хандсанаас 49 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 101 иргэнтэй оператор ажилтан холбогдож мэдээлэл авчээ.

Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 49 цэгт, явуулын есөн автобусаар 30,671 иргэнийг дархлаажуулах юм.

1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл очдог хоёр асуултын хариултыг хүргэе.

-Хөдөө, орон нутаг руу хэрхэн зорчих вэ?

-Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг буюу “Улбар шар” түвшинд шилжсэн ч хот хооронд зорчих хөдөлгөөний хязгаарлалтыг энэ сарын 22-н хүртэл сунгасан.

Энэ хугацаанд зайлшгүй шалтгаанаар /эмнэлгийн яаралтай тусламж авах, буяны ажилд оролцох/ орон нутагт зорчих иргэд, мөн тухайн орон нутагт байнгын оршин суугч иргэд орон нутагтаа харих бол очих аймгийнхаа Онцгой комиссоос заавал зөвшөөрөл авсны үндсэн дээр зорчино.

Ингэхдээ вакцины бүрэн тунд хамрагдаад 14-өөс дээш хоног болсон бол, коронавируст халдвараар өвчлөөд эдгэсэн бол нотлох баримтыг үндэслэн ПСР шинжилгээ өгөхгүй явж болно.

-Нотлох баримтыг хаанаас авах вэ?

-Вакцины бүрэн тунд хамрагдсан иргэдийн хувьд вакцинд бүрэн хамрагдсан гэрчилгээ шаардагдах бол өвдөөд эдгэсэн хүмүүс тухайн хэвтэж эмчлүүлсэн эмнэлгийнхээ харьяалах дүүргийн Онцгой комиссоос магадалгаа бичиг авах юм.

Харин хүндэтгэн үзэх шалтгаанаар вакцинд хамрагдаагүй, хамрагдах боломжгүй иргэдийн хувьд орон нутгийн Онцгой комиссоос зөвшөөрөл авч, ПСР шинжилгээний хариутайгаар зорчино.

 

Эх сурвалж: Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв

x