Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/10-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Баярхүү: Өнөөдрөөс нийслэл дэх дархлаажуулалтын цэгийн тоог цөөлж байна

Г.Номин, iKon.mn
2021 оны 5 сарын 10
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Нийслэл хотод вакцин хийлгэхээр дархлаажуулалтын цэгт очсон ч тодорхой шалтгааны улмаас буцаасан иргэдийг улсын Нэг, Хоёр, Гуравдугаар төв эмнэлэг дээрх тусгай цэгт вакцинд хамруулах болсныг ЭМЯ-наас мэдээллээ.

Архаг суурь өвчтэй иргэд нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, вакцин хийлгэх боломжтой эсэхийг тодорхойлохоор болсныг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч хэлэв. Ингэхдээ дүүрэг тус бүрээр аль эмнэлэгт очихыг хуваарилсан байна.

  • Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт- Сүхбаатар, Хан-Уул, Багануур
  • Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт- Чингэлтэй, Баянзүрх, Налайх
  • Улсын Гуравдугаар төв эмнэлэгт- Баянгол, Сонгинохайрхан, Багахангай

Өчигдөр улсын хэмжээнд 38,599 хүн дархлаажуулалтад хамрагджээ. 

 

Аймгуудын мэдээллийг харвал Өмнөговь аймагт дархлаажуулалт хамгийн эрчимтэй явж байна.

 

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Улсын хэмжээнд вакцинд хамруулахаар төлөвлөсөн хүмүүсийн 76.9 хувь нь эхний тунд хамрагдсан бол 30.1 хувь нь хоёр тунд хамрагдаад байна. Улаанбаатар хотын хувьд эхний тунд 93.9 хувь, хоёр дахь тунд 50 хувь нь хамрагдчихсан байгаа. Үүнтэй холбогдуулаад өнөөдрөөс эхлэн нийслэл дэх дархлаажуулалтын цэгийн тоог цөөлж байна. Нийслэлд дархлаажуулалтын 110 цэг ажиллаж байсныг 49 болгон цөөрүүлсэн

Орон нутагт дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэх бөгөөд тавдугаар сарын 20-ноос нийслэлд вакцины хоёр дахь тунгаа хийлгэх иргэдийн тоо нэмэгдэх учраас тухайн үед буцаад дархлаажуулалтын цэгийн тоог нэмэгдүүлэх зохицуулалт хийнэ" гэдгийг хэллээ.

ВИДЕО ҮЗЭХ: /2021.05.10/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/474423526966214