Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/10-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавируст халдвараар эмчлүүлж байгаа 10,744 иргэнээс 110 хүний биеийн байдал маш хүнд байна

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 5 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд эмнэлгээс 433, гэрийн хяналтаас 854 хүн эдгэрчээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 32,660 хүн коронавирусийн халдвараар өвчилж эдгэрээд байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 433 хүн эмнэлэгт хэвтэж, эмнэлэгт нийт хэвтэн эмчлүүлж байгаа хүний тоо 4,800 болоод байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-2,642
  • Хүндэвтэр-1,542
  • Хүнд-506
  • Маш хүнд- 110 хүн байгаа юм.

Одоогоор гэрийн ажиглалтад 5,944 хүн эмчилгээнд байгаа бол тандалт судалгаа нь үргэлжилж байгаа буюу эмнэлэгт эсвэл гэрт нь үлдээхийг шийдвэрлээгүй 1,864 хүн байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/474423526966214