Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/10-НД НИЙТЛЭГДСЭН

Сүүлийн хоногт COVID-19-ийн шалтгаант нас баралт наймаар нэмэгдэж, халдвар аваад эндсэн хүний тоо 181 болов

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 5 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сүүлийн хоногт коронавируст халдварын хүндрэлээр 8 хүн нас барсан гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Нас барсан хүмүүсийн тухайд,

  • Дөрөвдүгээр сарын 10-нд Турк улсаас ирээд 12-нд онош нь батлагдсан 78 настай эрэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 15-нд онош нь батлагдсан 71 настай эмэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 22-нд онош нь батлагдсан 71 настай эмэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 23-нд онош нь батлагдсан 81 настай эрэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 29-нд онош нь батлагдсан 59 настай эрэгтэй
  • Дөрөвдүгээр сарын 30-нд онош нь батлагдсан 73 настай эрэгтэй
  • Тавдугаар сарын 3-нд онош нь батлагдсан 49 настай эрэгтэй,
  • Тавдугаар сарын 8-нд онош нь батлагдсан 89 настай  эмэгтэй хүмүүс байна. Тухайн иргэд бүгд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.

Цар тахлын улмаас нас барсан хүмүүсийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд коронавирусийн халдвар аваад нас барсан хүний тоо 181 болоод байна. Үүнээс 170 хүний уг өвчний хүндрэлээр эндсэн гэж ЭМЯ-наас мэдээлж байгаа бол 11 хүнийг хавсарсан өвчний улмаас нас барсан гэж үзэж байгаа юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/474423526966214