Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/10-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатарт 593, орон нутагт 37, эмнэлгээс шалтгаалах есөн тохиолдол бүртгэгдэж, найман хүн нас баржээ

Г.Номин, iKon.mn
2021 оны 5 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 10,000 гаруй хүнээс шинжилгээ авах явцад 639 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 45,489 болж байгаа. 639 тохиолдлын 9 нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна. Бусад тохиолдлыг задалж танилцуулбал,

  • 593 нь Улаанбаатар хотод
  • 37 нь орон нутагт бүртгэгдлээ. 
 

Сүүлийн 24 цагт 1,287 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 32,660 боллоо. Халдварын улмаас 4,800 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

  • Хөнгөн - 2,642
  • Хүндэвтэр - 1,542
  • Хүнд - 506
  • Маш хүнд - 110 хүн байна.

Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 5,944 хүмүүст Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна. 

Өнгөрсөн хоногт 49-89 насны найман хүн нас барлаа. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. 

Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.

ШУУД ҮЗЭХ: /2021.05.10/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/474423526966214

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.