Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

Үйл ажиллагаагаа маргаашаас нээх зах, худалдааны төвүүдийн ЖАГСААЛТ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 5 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Халдвар хамгааллын дэглэмийг нэг түвшин бууруулсантай холбогдуулан зах худалдааны төвүүдийг үе шаттайгаар нээхээр болсон билээ.

Тэгвэл маргаашаас буюу тавдугаар сарын 10-наас үйл ажиллагаа явуулж эхлэх худалдаа, үйлчилгээний байгууллагын мэдээллийг хүргэж байна.

Худалдаа, үйлчилгээ явуулж байгаа бүхий л байгууллагууд УОК-ын даргын 41 дүгээр тушаалаар баталсан түр журам, тусгай нөхцөл, шаардлагыг дагаж, мөрдөж, иргэдэд үйлчилгээ үзүүлнэ.

Мөн Дархлаажуулалтын тухай хуульд зааснаар халдварын эсрэг дархлаажуулалтын бүрэн тун авсан, коронавирусийн халдвараар өвчилж эдгэсэн тухай эрүүл мэндийн байгуулагаас магадлагаа авсан ажилтан, түрээслэгчдийг ажиллуулна гэдгийг УБЗАА-ны ахлах мэргэжилтэн Б.Эрдэнэчимэг өмнө нь мэдээлсэн билээ.