Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

"Ямар төрлийн вакцин хүүхдэд илүү оновчтой байх талаар ЭМЯ-наас судалж байна"

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 5 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улс коронавирусийн эсрэг вакцинаар хүүхдүүдийг дархлаажуулах ажлыг судалж байгаа талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэллээ.

Тэрбээр "Зургаадугаар сарын 1-н гэхэд нийслэлийн иргэдийг вакцинжуулалтад бүрэн хамруулахаар төлөвлөж байна.

Хэдийгээр халдварын тохиолдол буурч байгаа ч тайвшрах болоогүй. Бид вакцинжуулалт болон тандалт судалгааны ажлыг эрчимжүүлэн ажиллана.

Түүнээс гадна 0-17 насны хүүхдийн вакцины судалгаа дэлхий дахинд хийгдэж байна. Тухайлбал, Канад улс хүүхдүүдээ вакцинжуулаад эхэллээ.

Энэ тал дээр Эрүүл мэндийн яамнаас судалгааны баг гаргаж ажиллаж байгаа. Дараагийн татан авалтуудад хүүхдүүдийг вакцинжуулах ажлыг анхаарахаар судалгааны баг ажиллаж буй.

ЭМЯ-наас ямар төрлийн вакцин хүүхдэд илүү оновчтой байх болон дархлаа тогтоож байгаа талаар судалж байна.

Үүнийг Засгийн газрын хуралдаанд танилцуулна” гэсэн юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1884302005065760