Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

"Вакцин хийлгээгүй болон эхний тунгаа хийлгээд халдвар авсан иргэд 21 хоногийн дараа дархлаажуулалтад хамрагдана"

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 5 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүмүүсийг вакцинд хамруулах талаар Эрүүл мэндийн сайдын тушаал гарчээ.

Энэ талаар ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу коронавирусийн эсрэг вакцины эхний тун хийлгэсэн болон вакцинд огт хамрагдаагүй байхдаа халдвар авсан хүмүүс вакцинд хамрагдах юм.

Тодруулбал, коронавирусийн эсрэг вакцинд огт хамрагдаагүй байхдаа халдвар авсан хүмүүс батлагдсан өдрөөс 21 хоногийн дараа вакцины эхний тундаа хамрагдана.

Мөн вакцины нэгдүгээр тунгаа хийлгэснийхээ дараа халдвар аваад эдгэрсэн хүмүүс халдвар батлагдсан өдрөөс хойш 21 хоногийн дараа вакцины хоёрдугаар тунгаа хийлгэх юм.

Харин бүрэн тунгаа аваад коронавирусийн халдвараар өвчлөөд эдгэрсэн хүмүүс вакцинд хамрагдахгүй.

Халдвар батлагдаад 21 хоногоос дээш хугацаа өнгөрсөн ч дээр журмын дагуу вакцинд хамрагдах боломжтой" гэв.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 31,373 хүн COVID-19-ийн халдвар аваад эдгэрсэн байна.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1884302005065760