Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

Он гарсаар нийслэлд шар өвсний улмаас 67 удаагийн түймрийн дуудлага бүртгэгджээ

ikon.mn
2021 оны 5 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн хэмжээнд өнжмөл шар өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор таван байгууллагын хамтарсан хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн дөрөвдүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн ногоон бүсэд эргүүл хяналтаар ажиллаж буй.

Өнөөдрийн байдлаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх, Баганхангай дүүргийн ногоон бүсийн 126 чиглэлд 222 алба хаагч, 77 автомашин техник хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Он гарсаар нийслэлд 67 удаагийн шар өвсний түймрийн дуудлага бүртгэгдсэнийг Гал түймэр унтраах, аврах ангийн томилгоот бүрэлдэхүүн, бэлтгэл ээлж, хөдөлгөөнт ээлжийн алба хаагчид газар дээр нь шуурхай унтраан ажиллажээ.

Хөдөлгөөнт эргүүлийн алба хаагчид өнгөрсөн хугацаанд гал түймэр гарч болзошгүй 48 зөрчлийг газар дээр нь арилгууллаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хаврын хуурайшилтын үед
  • Иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, иргэд гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах,
  • Айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатааж, ил гал гарган иргэд, олон нийтэд хохирол учруулсан тохиолдолд, Зөрчлийн тухай хууль тогтоомжийн дагуу торгуулийн шийтгэлийн арга хэмжээ тооцож, учирсан хохирлыг нөхөн төлүүлж, хариуцлага хүлээлгэхийг анхааруулж байна.