Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-ын ерөнхийлөгч ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудын удирдагчид, ард иргэдэд ялалтын баярын мэндчилгээ илгээлээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 5 сарын 9
iKon.MN
Зураг зураг

ОХУ жил бүрийн тавдугаар сарын 9-ний өдрийг Нацист Германыг ялж, Европ тивд дэлхийн хоёрдугаар дайныг дуусгасны ойн баярын өдөр болгон тэмдэглэдэг билээ.

Энэхүү түүхэн ойн баярыг тохиолдуулан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр Тусгаар Улсуудын Хамтын Нийгэмлэгийн гишүүн орнуудын удирдагчид, Абхаз, Өмнөд Оссетын удирдагчид, Гүрж, Украины ард иргэдэд мэндчилгээ илгээжээ.

“Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин аугаа эх орны дайнд Зөвлөлт Холбоот Улс ялалт байгуулсны 76 жилийн ойн мэндчилгээг Азербайжан, Армени, Беларус, Казахстан, Киргизстан, Молдов, Тажикистан, Туркменистан, Узбекистан, Абхаз, Өмнөд Оссетын төрийн тэргүүн, ард иргэдэд, мөн Гүрж, Украин улсуудын ард иргэдэд илгээлээ” гэж Кремлийн ордноос мэдээлсэн байна.

“Дайны хүнд хэцүү он жилүүдийн тухай дурсамжийг марталгүй хадгалж, хойч үеийнхэндээ өвлүүлэх нь өнөөдрийн бидний ёс суртахууны үүрэг хариуцлага юм. Аугаа Эх Орны дайны үр дүнг өөрчлөн бичих, Нацистууд болон тэдний хань хамсаатнуудын үйлдсэн харгислалыг зөвтгөх зэргээр түүхийг гуйвуулах гэсэн аливаа оролдлогын эсрэг бид хамтдаа хатуу тэмцэх ёстой” гэж Путин мэдэгджээ.

“Дайнаар шалгагдсан ард иргэдийн уламжлалт, ах дүүгийн харилцаа хөрш улс орнуудын хамтын ажиллагааны үндэс суурь болдог” гэдэгт итгэлтэй байгаагаа Путин мэндчилгээндээ илэрхийлсэн байна.

Өнөөдөр уламжлал ёсоор Москва хотын Улаан талбайд ялалтын баярын парад жагсах юм.

 

Эх сурвалж: ТАСС