Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

ТООЦООЛОЛ: Хөл, хөдөлгөөн их байвал тавдугаар сарын 11-нээс өдөрт гарах тохиолдлын тоо өсөх магадлалтай

А.Намуун, iKon.mn
2021 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УОК-ын дэргэдэх Судалгаа шинжилгээ эрдэмтдийн зөвлөлийн гишүүн Т.Бэгзсүрэн Ковид-19 халдварын тархалтын тооцоолол болон халдвараас сэргийлэх талаар зөвлөгөө өглөө.

"2020 оны 10 дугаар сараас эхлэн тогтоож байсан хөл хорио чанартай байв. Хөл хорионы чанар сайн байвал халдварын тархалт долоо хоногийн дараагаас эрчимтэй буурч эхэлдэг. Харин хөл хорионы чанар бага байх тусам өдөрт гарах халдварын тархалт багаар буурдаг. 

Өнгөрсөн хөл хорионы чанар 60 орчим хувь байх магадлалтай гэсэн тооцоолол гарсан.

Хөл хорио тогтоогоогүй байсан бол таван сарын сүүлээр өдөрт гарах халдварын тоо 2,500-3,000-д хүрэх магадлалтай байсан.

 

Одоо өдөрт гарах халдварын тохиолдол 800-900 руу орохоор байна. Гэхдээ энэ нь 7-10 хоногийн дараа буцаад өсөх магадлалтай. Ковидын халдвар нууц үеийн хугацаатай тул үр дүн нь 7-10 хоногийн дараа гарч эхэлдэг. Халдвар тархсан магадлал өндөр байгаа тул нийгэмд халдвар тараагч бий.

Хөл, хөдөлгөөн их байвал тавдугаар сарын 11-нээс өдөрт гарах тохиолдлын тоо өсөх магадлалтай. Гэхдээ энэ нь вакцины нөлөөгөөр аажимдаа буурна.

Халдварын өсөлтийг гаргахгүй байх боломж нь найз нөхөдтэйгээ уулзахгүй байх, ажлын хамт олонтойгоо удаан байхгүй, зайгаа барих, гараа сайтар угааж, амны хаалтаа авахгүй дэглэмээ сайн барихаас хамааралтай" гэв.