Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатарт 711, орон нутагт 99, эмнэлгээс гаралтай таван тохиолдол батлагдаж, нас баралт долоо нэмэгджээ

А.Намуун, iKon.mn
2021 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 9,168 хүнээс шинжилгээ авах явцад 815 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 44,016 болж байгаа. 815 тохиолдлын тав нь эмнэлгээс шалтгаалах халдвар бол 

711 нь Улаанбаатар хотод
99  нь орон нутагт бүртгэгдлээ. 

 

Сүүлийн 24 цагт 1,451 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 29,984 боллоо. 

Өнгөрсөн хоногт долоон хүн нас барлаа. 

Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.

ШУУД ҮЗЭХ: /2021.05.08/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.