Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

Санхүүгийн зохицуулах хороо Санхүүгийн мэдээллийн албаны хамтарсан сургалт боллоо

ikon.mn
2021 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Мэдээлэх үүрэгтэй этгээдүүдийн мэдлэг, ур чадварыг тогтмол дээшлүүлэх, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахад туслалцаа үзүүлэх зорилгоор Санхүүгийн зохицуулах хороо Санхүүгийн мэдээллийн албатай хамтран цогц сургалтыг цуврал хэлбэрээр зохион байгууллаа.

Энэ сарын 03-07-ны өдрүүдэд зохион байгуулсан сургалтад Хорооны хяналт, зохицуулалтад хамаарах зургаан салбар буюу банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоод, үнэт цаас, даатгалын салбарын оролцогчид болон санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчид болох үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагууд, үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч зэрэг нийт 359 этгээд хамрагдсан юм.

Сургалтаар мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээг хийх аргачлал, заавар, эрсдэлийн удирдлагын болон дотоод хяналтын хөтөлбөрийг боловсруулж, мөрдөх, зохицуулалттай салбар тус бүрт анхаарах асуудал, онцлог болон харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагаа, нарийвчилсан үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиглэлээр дэлгэрэнгүй мэдээллийг Санхүүгийн зохицуулах хорооноос өглөө. Харин Санхүүгийн мэдээллийн албанаас сэжигтэй гүйлгээний мэдээллийг  танилцуулж, бэлэн мөнгөний гүйлгээний тайлан, гадаад төлбөр тооцооны гүйлгээний болон сэжигтэй гүйлгээний тайланг илгээхэд анхаарах зүйлс, сэжигтэй гүйлгээний шинж тэмдгийг холбогдох жишээ, баримтад тулгуурлан танилцуулж, мэдлэг мэдээлэл олголоо.