Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

Үйлчилгээний байгууллагууд маргаашаас 07:00-20:00 цагт ажиллана

Б.Дэлгэр, iKon.mn
2021 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг маргааш өглөөнөөс бууруулж байгаатай холбоотойгоор УОК-оос мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр УОК-ын гишүүн Ц.Ганзориг 06:00-22:00 бусад цагт хөдөлгөөн хязгаарлана гэдгийг хэллээ.

Тэрбээр "Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан байна. Үүн дээр Улаанбаатар хотод нийтийн тээврийн болон зорчигч тээврийн хөдөлгөөнийг зохицуулах, мөн аж ахуйн нэгжүүдийн хуваарьтай холбоотой захирамж гарсан байгаа. 

Жишээ нь 06:00-22:00 цагт хөл хөдөлгөөн байна гэсэн үг. Бусад цагт хөл хөдөлгөөнийг хязгаарлана. ААН-үүд 07:00-20:00 цагт ажиллана. 

Нийтийн тээвэрт тодорхой зохицуулалт хийхээр захирамжийн төсөлд туссан байна. Үүнтэй холбоотойгоор орон нутгийн Засаг дарга нар болон шат шатны Онцгой комиссын дарга нар орон нутагтаа тээврийн хөдөлгөөний зохицуулалтыг хийгээд явна" гэлээ.

ХОТЫН ДАРГЫН ЗАХИРАМЖ:

ВИДЕО:

https://fb.watch/5k-UtQaFGX/