Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Ганзориг: Цар тахлын аюул хэвээр байгаа тул халдвар хамгааллын дэглэмийг баримтална уу

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын Онцгой комиссоос мэдээлж байна.

Улаанбаатар хотод мөрдөгдөж буй хатуу хөл хорионы дэглэмийг маргааш өглөөний 06:00 цагт бууруулах билээ. Гэсэн ч халдвар хамгааллын дэглэмийг баримтлахыг анхааруулж байна.

ЗГХМХГ-ын дарга Ц.Ганзориг "Сүүлийн хагас жилийн хугацаанд хүн амын дунд халдвар тарснаас хойш 44 мянган хүн халдварт өртөж, 164 хүн амь насаа алдсан эмгэнэлтэй үйл явдал боллоо. Нөхцөл байдлын улмаас дөрөвдүгээр сарын 10-наас тавдугаар сарын 8-ны 06:00 цаг хүртэл 26 хоногийн хугацаанд гамшгийн "Улаан" түвшинд буюу хөл хорионы дэглэм тогтоосон. Ингэснээр мэргэжлийн байгууллагуудын тооцооллоор 15 мянга гаруй хүнийг халдварт өртөх эрсдэлээс сэргийлсэн байна. Гэсэн хэдий ч нөхцөл байдал хүнд байна. 

Иймд Улсын Онцгой комиссоос ард иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, улс төрийн нам эвслүүдэд хандан дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

  • Цар тахлын аюул хэвээр байгаа тул иргэн та шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байх
  • Айлд зочлохгүй, хүн гэртээ урихгүй байх
  • Албан байгууллага, гудамж талбайд хүн олноор цуглуулахгүй байх
  • Олныг хамарсан уулзалт арга хэмжээ зохион байгуулахгүй байх
  • Иргэн бүр цар тахлаас эрүүл мэндээ хамгаалах дэглэмийг хатуу мөрдөж, вакциндаа хамрагдах
  • Вакцинд хамрагдсаны дараа ч тайвшрахгүйгээр халдвар хамгааллын дэглэмээ баримтлах
  • Гараа байнга ариутгах, амны хаалтаа зүүх
  • Аймаг, нийслэлийн Засаг дарга нар иргэдийг орон нутаг, хот хооронд зорчуулахгүй байх
  • Хүн хоорондын зайг ямагт баримтлах зэргийг иргэн бүхэн баримталж, өөрийгөө халдвараас хамгаална уу" гэв.
Шууд үзэх: