2021/09/23
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.51₮
B30
УЛААНБААТАР
15°
|
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
17°
|
11°
19:00
S31
20:00
S31
21:00
S31
22:00
S31
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S31
03:00
S31
04:00
S31
05:00
S29
06:00
S29
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/07 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сургуулиуд өөрсдөө хүлэмжинд ногоо тарьж, сурагчдыг амьдрах ухаанд суралцуулж, эко иргэдийг бэлтгэж эхэлсэн

ikon.mn
2021 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг

Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн хүрээнд зохион байгуулсан уг арга хэмжээнд Монгол орны 21 аймаг, бүх сумдын багш сурган хүмүүжүүлэгчид, байгаль орчин, мэргэжлийн хяналтын байгууллагын төлөөлөл, ХБНГУ, Австрали, Индонези, Европын холбоо, Япон, БНХАУ, АНУ зэрэг дэлхийн улс орон өнцөг бүулан бүрээс шууд холбогдон илтгэл, мэдээлэл хийж, туршлагаа хуваалцаж, хамтын ажиллагааны механизмыг бий болгоход хувь нэмрээ орууллаа.

Бүх түвшний сургалтын байгууллагын мэргэжилтнүүд практик хичээлийн туршлагаа хуваалцаж, орон нутгийн болон төвийн сурагч, оюутан залуус сайн туршлага, дадлаасаа танилцуулж, хэнийг ч орхихгүй хөгжих дэлхийн чиг хандлага, соёлд бусдыг уриалав. Энэхүү чуулган нь тогтвортой хөгжлийн боловсролыг томьёолох, эрчимжүүлэхэд салбар хоорондын уялдааг нягтруулж, салбар бүрийн тулгамдсан асуудал, бодит байдлыг нээлттэй хэлэлцэж, харилцан мэдээлэл солилцож, хэлэлцүүлэг, форум тус бүрд санал, зөвлөмж гаргаж байснаараа онцлог юм.

“Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн хүрээнд хүрсэн ололт амжилт, энэ удаагийн виртуал арга хэмжээний туршлагыг 2021 оны 5 дугаар сарын 16-нд ХБНГУ-ын Берлин хотноо зохион байгуулагдах Тогтвортой хөгжлийн Олон Улсын чуулганы үеэр Швейцарын Холбооны Улсаас дэлхийн нийтэд танилцуулна.

Өнөөдөр “Тогтвортой хөгжлийн түншлэл хамтын ажиллагаа” олон улсын виртуал арга хэмжээний 5 дахь өдөр аймаг, орон нутагт хэрэгжиж буй тогтвортой хөгжлийн боловсрол төслийн үр дүн, туршлагаас хуваалцлаа.



Д.Болорчимэг (Хэнтий аймгийн БСУГ-ын арга зүйч):- “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төсөлд манай аймаг сонгогдсонд баяртай байгаа. Энэ төсөлд манай аймгийн 5 сургууль сонгогдож, үйл ажиллагаа явуулж байна. “Хан Хэнтий” цогцолбор сургууль нь “Олон Улсын Эко сургууль” хөтөлбөрийн мөнгөн гэрэгэ өргөмжлөлт сургууль болж, ногоон орчинг бүрдүүлэх замаар хог хаягдлын зохистой менежментийг нэвтрүүлж, ногоон ирээдүйг бүтээн байгуулж, орон нутгийн иргэдэд үлгэр жишээ, нөлөөлөл бүхий жишиг сургууль болохыг зорьж байгаа. Тус сургуулийн 740 суралцагч, 72 багш, ажиллагсад хог хаягдалгүй эрүүл ногоон орчинд сурч, ажиллах нөхцөл бүрдэхээс гадна зөв хэрэглээний хандлага төлөвших давуу талтай. Хог хаягдлыг эх үүсвэрээр нь ангилж, ялгах зохистой менежмент, хяналтын тогтолцоог бүрдүүлж байгаад олзуурхууштай юм.

Дахивар хог хаягдал цуглуулах, хуванцар сав тушаах ажлыг зохион байгуулж, сар бүрийн 26-нд сургууль дээр хүлээн авдаг болсон. “Баялаг Хурх” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, сар бүр суралцагчид, эцэг эхчүүд, багш ажилчид, ААН, иргэдээс цуглуулсан хуванцар савыг тушааж байна.
Өнгөрсөн хугацаанд 3 удаа, нийт 159 кг хуванцар сав тушаасан бөгөөд хөл хорионы нөхцөл байдлын улмаас гэр гэртээ хуванцар саваа цуглуулж байгаа бөгөөд энэ үйл ажиллагаа багш, ажилчид, олон нийтийн сэтгэлд нийцсэн үйл ажиллагаа болон тогтмолжиж байна. Дотуур байрныхаа сурагчдыг эрүүл эко хүнсний ногоогоор хангах зорилгоор хүлэмж барьж, ногоо тарьж, сургуулийн эзэмшил газрын  40-50% -д ногоон байгууламжийг байгуулж, 1000-1500 ширхэг үрсэлгээг хийж байна.

 

Д.Дашням (Орхон аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын сургалт, судалгаа хариуцсан ахлах мэргэжилтэн):-  Манай аймаг 90 гаруй мянган хүнтэй. Эрдэнэтийн 4 болон 15 дугаар  сургуульд өв соёл, уламжлал, эрүүл, аюулгүй, ногоон орчинг бүрдүүлэх, 5 болон 14 дүгээр сургуульд зохистой хэрэглээ, амьдралын хэв маягийг төлөвшүүлэх төсөл хэрэгжиж байна. Тогтвортой хөгжлийн боловсрол-II төслийн үр дүнд эдгээр сургуулиудад үндэсний онцлог, өв соёл, уламжлалт зан заншил, эх түүхээ мэдэх, өвлөх, хамгаалах, хөгжүүлэх,  эрхэмлэн дээдлэх бүхий  ухамсар төлөвшүүлэх сургалтын орчин бүрдэж,уламжлалт соёлд тулгуурласан арга барил бий болгоно. "Монгол хүүхэд - Миний соёл"  нэртэй  сургуульд суурилсан хөтөлбөр, сургалтын хэрэглэгдэхүүнтэй болно. Төслийн үр дүнд гарах өөрчлөлт гэвэл юуны түрүүнд сургуулийн доторх агаарын чанар сайжирч, хүүхдийн эрүүл аюулгүй, ая тухтай орчинд суралцах идэвх дээшилж, сурлагын чанарт ахиц амжилт гарна.  “Эрүүл-Аюулгүй-Ногоон орчин” бүрдэхийн зэрэгцээ хүүхдийнх нь эрүүл мэнд хамгаалагдсанаар эцэг, эх, асран хамгаалагчдын сэтгэл ханамж, ажлын бүтээмж сайжирч, эдийн засаг нийгмийн бүхий л орчинд өөрсдийн байр сууриа нэмэгдүүлж, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхэд илүү таатай болох юм.

Багш, ажилчид ч эрүүл, аюулгүй, тав тухтай  орчинд ажиллах нөхцөл бүрдэж, зөв ухаалаг,хэмнэлттэй хэрэглээг хэвшил болгоно. Бид өвлийн хүлэмж барьж, ажиллах ажилтанг чадавхжуулан мэргэшүүлж байна. Ингэснээр байгаль, экологийн мэдлэг, хандлагатай иргэдийг бэлтгэх болно.

Б.Сайнсанаа (Ховд аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын мэргэжилтэн):-  Жаргалант сумын 1 болон 2 дугаар сургууль, Буянт, Мөнххайрхан сумын  Ерөнхий боловсролын сургуульд “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төсөл хэрэгжиж байна. Олон ястны өлгий манай аймгийн хувьд ястны өв, соёлыг үлдээх, тухайлбал, урианхай түмний ёс, зан заншил, өв уламжлал, соёл урлаг,  байгалийн төрөл зүйлийг хадгалж, хамгаалах, хойч үедээ өвлүүлэн уламжлан, сэргээн хөгжүүлэхээр болсон нь сайшаалтай. Монгол орны улаан номд орсон балгана модыг үржүүлж, сургуулийн ногоон байгууламж бий болгож, туршилтын болон цаг уурын ажиглалтын талбайд туршилт хичээл явуулах орчин бүрдүүлнэ. 

Өв соёлын өргөө, ажиглалт туршилтын талбай байгуулах бэлтгэл ажлын хүрээнд 0.5 га газрын цементийг хуулж, гэрийн буурь бэлтгэх ажлаа эхлүүлсэн.

Багш, сурагчдын бүтээлч, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, хүүхэд залуучуудын тогтвортой хөгжлийн боловсролыг дээшлүүлэх  шаардлагатай гэсэн дүгнэлтэд үндэслэн “Урлахуйн ертөнц”  жижиг төслийг боловсруулж,  холбогдох байгууллагуудтай байгуулсан “Олон талт хамтын ажиллагааны гэрээ”-ний дагуу хэрэгжүүлж эхлээд  байна.  

Байгаль орчны тулгамдсан асуудлын нэг болох тарвасны ургацыг нэмэгдүүлэх, боловсрох хугацааг богиносгох, чийгийг хадгалж, соёололтыг түргэсгэх зорилгоор талбайд татсан плёнкны асуудлыг шийдвэрлэхээр судалгаа хийж ажиллаж байна. Төслийн багийн гишүүд санаачлан хэсэг талбайг цэвэрлэн, иргэдийг “Талбайгаа цэвэрлэцгээе” аянд нэгдэхийг уриалсан. Орон нутгийн онцлогтой холбоотойгоор тариаланчдын хөдөлмөр хөнгөвчлөх, ажиллах хүчний зардлыг бууруулах  зорилгоор хаягдал төмөр ашиглан плёнк татагч төхөөрөмж хийн, туршихаар бэлэн болгосон байгаа.

Цаасны хэрэглээг 60% хүртэл багасгаж, цахим хэрэглээг нэмэгдүүлнэ. 981 сурагч, 92 багш, 1624 эцэг, эх  усны зөв хэрэглээнд суралцаж, сургуулийн орчин дахь усны алдагдлыг 100% арилгах, зөв хэмнэлтийг  аймгийн төвийн 7 сургуулийн  7000 сурагчдад сурталчлан таниулах, ажил хийж байна.

Б.Сэрчмаа (Булган аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын мэргэжилтэн):- "Хөгжлийн ногоон оффис"-ыг бүтээх явцдаа  олон нийтийн тогтвортой хөгжлийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэхийг зорьж байна. Энэ оффис нь суралцагчид  болон багшийн хөгжлийг дэмжсэн, ногоон худалдан авалтад суралцсан дэлхийн иргэдийг бэлтгэхэд чиглэх юм. Тогтвортой хөгжлийн боловсрол төслийн үр дүнд манай аймаг ногоон худалдан авалтыг дэмжих, ногоон хэрэглээг хэвшүүлэх, эко хэрэглээг төлөвшүүлнэ. Орон нутгийн худалдан авалт болон зарим тавилга, эд ангийг хуучин материал ашиглах замаар хийхээр төлөвлөж, ногоон худалдан авалтыг  дэмжинэ гэж тооцоолсон байгаа. Цар тахлын нөхцөл байдалд уялдуулан цахим платформыг дэмжиж ажиллаж байна.

Жич: Чуулганы талаарх мэдээллийг www.eduexpo.mn цахим талбараас авна уу.

 
 

 

x