Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

А.Ариунзаяа: Ваучераа авах боломжгүй болсон ахмадуудын ар гэрт үнэт цаас өвлөгдөх зохицуулалттай

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад ваучер олгож, мөнгөжүүлэх ажлыг Даваа гарагаас эхлүүлэхээр болсон билээ.

Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа "Тухайн үед зээлгүй байсан 194.1 мянган ахмадад нэг сая төгрөгийн үнэт цаасыг өгч, 2021 оны тавдугаар сарын 21-ний өдрөөс эхэлж мөнгөжүүлэх хууль гарсан.

Өөрөөр хэлбэл, 194.1 мянган ахмадад 184 тэрбум төгрөгийн үнэт цаас олгогдох буюу дансанд нь орох юм.

Мөн нэг сая төгрөгөөс доош зээлтэй байсан 43,900 орчим ахмадад нэг сая төгрөгийн зөрүү дээр нь 21.2 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгогдохоор байна.

Олон ахмадууд энэ мөнгийг олгох хугацааг наашлуулах гэсэн хүсэлт ирүүлсэн. Өнөөдөр УИХ-ын даргаас энэ үйл ажиллагааг хурдан эхлүүлэх талаар чиглэл авлаа.

Иймд ирэх долоо хоногоос бид Нийгмийн даатгалын ерөнхий газар болоод НДЕГ-ын салбар бүрээр дамжуулан тухайн үед зээлгүй байсан 194.1 мянган ахмад, 1 сая төгрөгөөс доош зээлтэй байсан 43.9 мянган ахмадад үнэт цаас олгох ажлыг хийж эхлүүлнэ.

Цар тахлын үед хөл хорио тогтоосон байгаа газруудын хувьд шууд дансанд нь байршуулах ажлыг Монголбанк, Эрдэнэс тавантолгой, Сангийн яамтай хамтран хийнэ.

Түүнээс гадна, 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөс хойш бурхан болсон хүмүүсийн ар гэрт энэ үнэт цаас өвлөгдөх зохицуулалттай байгаа юм.

Өөрөөр хэлбэл, Нийгмийн даатгалын байгууллагаар дамжуулан тухайн хүмүүст олгогдох ёстой үнэт цаасыг ар гэр, өвлөн авч байгаа хүмүүсийн дансанд байршуулах зэрэг зохион байгуулалтыг хийнэ" гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/ParliamentofMongolia/videos/164851132222261