2021/09/23
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.51₮
B30
УЛААНБААТАР
15°
|
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
17°
|
11°
18:00
S32
11°
19:00
S31
20:00
S31
21:00
S31
22:00
S31
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S31
03:00
S31
04:00
S31
05:00
S29
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/07 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад зориулсан “Дарханы ирээдүй” төсөл хэрэгжиж байна

ikon.mn
2021 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг

УИХ-ын гишүүн, БСШУС-ын байнгын хорооны дарга Г.Дамдиннямын санаачилгаар элсэлтийн ерөнхий шалгалт ойртож байгаатай холбогдуулан Дарханы ЕБС-ийн 12-р ангийн нийт сурагчдад зориулсан “Дарханы Ирээдүй” цахим төслийг хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд гурван өдрийн турш төгсөх ангийн 900 гаруй сурагчид болон эцэг эхчүүдтэй цахим уулзалт хийжээ. Цахим уулзалтанд БШУЯ болон МУИС, ШУТИС, ХААИС, ХУИС, АШУИС-ын мэргэжилтнүүд оролцож, төгсөх ангийн сурагчдад чухал хэрэгцээтэй мэдээллүүдийг өглөө. Тодруулбал, мэргэжил сонголт, тэтгэлэгт хөтөлбөрийн боломжууд, хувь хүний хөгжил, их дээд сургуулиудад элсэх журам, шаардлагын талаар илтгэл, мэдээлэл хийсэн юм.

 

Түүнчлэн “Elab Education Academy”-тай хамтран Дархан-Уул аймгийн нийт 25 ЕБС-ийн 1247 сурагчид математик, монгол хэл, хими, физик, нийгэм, англи хэл гэсэн 6 үндсэн хичээлээрээ МУ-ын тэргүүлэх зэрэгтэй шилдэг багш нараас ЭЕШ-ын давтлагаа онлайнаар авах ажлыг амжилттай эхлүүлээд үргэлжилж байна.

6-р сарын 28-ны өдрийг дуустал үргэлжлэх уг сургалтыг Дархан-Уул аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн, АБГБ-ын байнгын хорооны дарга Б.Баттөмөр нар талархан дэмжиж, хамтран ажиллаж байна. Ингэснээр хөл хорионы улмаас ЭЕШ-ын танхимын сургалтад хамрагдах боломжгүй байгаа сурагчид ЭЕШ-аа амжилттай өгч, хүссэн мэргэжлээрээ их, дээд сургуулиудад элсэн суралцах боломж бүрдэх юм. Төслийн санаачлагч УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын хувьд Монголын ирээдүй болсон сурагчдынхаа оюун, боловсролд хөрөнгө оруулалт хийх “Дарханы ирээдүй” төслийг жил бүр уламжлал болгон хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа онцолсон юм.

 

 

 

x