Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

1,100 орчим автобус өдөр бүр үйлчилгээнд гарч байна

А.Намуун, iKon.mn
2021 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд өдөрт 1,100 орчим нийтийн тээврийн хэрэгслийг явуулж, бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна.

Тодруулбал, нийтийн тээврийн салбарт 1,200 орчим автобус бүртгэлтэй үйлчилгээнд явдаг. Үүнээс 1,100 орчим автобус өдөр бүр үйлчилгээнд гарч, 100 орчим автобус засвар, үйлчилгээгээ хийлгэн, бэлтгэл байдлыг хангаж байна. Энэ нь энгийн цаг үеийн тээвэрлэлттэй ялгаагүй үзүүлэлт.

Хөдөлгөөнт болон суурин 17 байршилд  авто тээврийн хяналтын 17 улсын байцаагч, 43 байршилд Нийтийн тээврийн үйлчилгээний газрын 52 албан хаагч, 116 байршилд 175 шалгагч хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдад үйлчилж байгаа юм.

Түүнчлэн нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтад хамруулах, ажиглах 156 автобусны ариутгал, халдваргүйжүүлэлтийг бүрэн хийж,  иргэдэд үйлчилж байна.