Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Жирэмслэхээр төлөвлөж буй хугацаанаасаа 2-3 долоо хоногийн өмнө вакцины бүрэн тунгаа хийлгэсэн байх нь зөв"

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

АШУҮИС-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн тэнхимийн эрхлэгч Д.Мөнхцэцэг жирэмсэн эхчүүд COVID-19-ийн эсрэг вакцин хийлгэж болох эсэх талаарх судалгааны мэдээллийг хүргэлээ. 

Тэрбээр "Ихэнх улс орон эрсдэлээсээ илүү ашигтай гэдгийг үндэслэн, COVID-19-ийн эсрэг вакциныг заавал хийлгээрэй гэж зөвлөөгүй ч эрсдэлийг бууруулна гэх байр суурьтай байна. Нийт 94,000 жирэмсэн эхэд коронавируст халдварын эсрэг вакцин хийж, ажигласан байна. Эдгээр эхийн 1/3 нь амаржсан бөгөөд судалгаагаар

  • ургийн гаж хөгжил
  • зулбалт
  • дутуу төрөлт
  • амьгүй төрөлт
  • нярайн эндэгдэл нэмэгдээгүй байна. 

Гэхдээ COVID-19-ийн эсрэг вакцин нь шинээр бүтээгдсэн тул олон талаас нь судалсаар буй. Судлаачид эрсдэлтэй жирэмсэн эхчүүдэд вакцин хийлгэхийг зөвлөх болсон" гэсэн юм. 

Харин ойрын хугацаанд жирэмслэхээр төлөвлөж буй хүмүүст вакцин хийлгэх тухайд доктор Д.Мөнхцэцэг "Ихэнх удирдамжид жирэмслэхээр төлөвлөж буй хугацаанаасаа 2-3 долоо хоногийн өмнө вакцины бүрэн тундаа хамрагдсан байх нь зөв гэж зөвлөж байгаа. Харин жирэмсэн гэдгээ мэдээгүй байхдаа вакцины эхний тунгаа хийлгэсэн бол дараагийн тундаа ч мөн хамрагдах хэрэгтэй" гэв.

ВИДЕО:

https://fb.watch/5kr_mw3OWN/