Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдрөөс 65-аас дээш насны иргэдийг Спутник V вакцинд хамруулах ЦЭГҮҮД

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнөөдрөөс 65-аас дээш насны иргэдийг Спутник V вакцинаар дархлаажуулах ажил эхэлснийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Уг вакцинаар өдөрт 800 орчим хүнийг дархлаажуулах юм.

Иймд 65-аас дээш насны Спутник V вакцинд хамрагдах хүсэлтэй иргэд доорх цэгүүдэд дархлаажуулалтад хамрагдах боломжтой.

Тухайн цэгүүд 19:00 цаг хүртэл ажиллахыг анхаарна уу.

Баянгол дүүрэгт

  • 51 дүгээр сургууль дээр

Баянзүрх дүүрэг

  • 30 дугаар сургууль дээр

Сүхбаатар дүүрэг

  • 4 дүгээр сургууль,
  • 11 дүгээр сургууль

Сонгинохайрхан дүүрэг

81 дүгээр сургууль (14:00 цагт эхэлнэ)

Чингэлтэй дүүрэг

  • 5 дугаар сургууль (13:00 цагт эхэлнэ)

Хан-уул дүүрэг

  • Монгол-Солонгосын коллеж
  • 60 дугаар сургууль

Багахангай дүүрэг

  • Эрүүл мэндийн төв

Багануур дүүрэг

  • Эрүүл мэндийг дэмжих төв

Налайх дүүрэг

  • Эрүүл мэндийн төв

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/842521906338817