Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

18-аас дээш насны иргэдийн 29% нь вакцины хоёр тунгаа хийлгэжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өчидөр улсын хэмжээнд 116,177 хүн коронавирусийн эсрэг вакцины нэг болон хоёрдугаар тунгаа хийлгэжээ.

Монгол Улс долдугаар сарын 1-н гэхэд 18-аас дээш насны 2,067,292 иргэнээ коронавируст халдварын эсрэг вакцинаар дархлаажуулахаар төлөвлөсөн.

Тэгвэл өнөөдрийн байдлаар нийтдээ 1,356,678 хүн вакцинд хамрагдсан. Үүнээс 589,672 хүн бүрэн тунгаа авсан байна.

Энэ нь вакцинд хамруулах зорилтот бүлгийн иргэдийн 66 хувь нь нэгдүгээр тунгаа хийлгэсэн бол 29 хувь нь бүрэн тунгаа хийлгэсэн гэсэн үг юм.

 

Улаанбаатар хотын хувьд 860,455 хүн нэгдүгээр тунгаа хийлгээд байгаа бол орон нутагт 496,223 хүн вакцинд хамрагдаад байна.

Орон нутгийн хувьд хамгийн бага хамрагдалттай байгаа нь Ховд аймаг байна. Тус аймаг өнөөдрийн байдлаар нийт вакцинд хамрагдах ёстой иргэдийн 16 хувийг дархлаажуулжээ.

Харин нийт вакцинд хамрагдах ёстой иргэдийнхээ 69 хувийг дархлаажуулаад байгаа Дархан-Уул аймагт  вакцинжуулалт хамгийн өндөр хувьтай байгаа юм.

 

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/842521906338817