Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Бэхбаяр Токиогийн олимпод оролцох эрх авлаа

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг
МҮОХ

"Софи-2021" чөлөөт бөхийн олимпын эрхийн сүүлийн тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Үндэсний шигшээ баг, “Хангарьд” спорт клуб, “Алтай” констракшны болон Монгол Улсын гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр аваргын төлөө шалгаран үлджээ.

Тэрбээр хагас шигшээд Европын гурван удаагийн аварга, Азербайжаны 33 настай тамирчин Георгий Эдишерашвилиг 6:2-оор ялснаар "Токио-2020" олимпын наадамд оролцох эрх авсан байна. 

Энэ нь манай чөлөөт бөхийн тамирчдын найм, Монголын баг (TEAM MONGOLIA)-ийн 22 дахь эрх байв.

Өнөөдөр Э.Бэхбаяр алтан медалийн төлөө 2017 оны дэлхийн аварга, 2018 оны ДАШТ-ий хүрэл медальт Японы Юки Такахашитай барилдана. 

 
МҮОХ

 

Эх сурвалж: Монгол Үндэсний олимпын хороо