Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

Сүүлийн хоёр хоногт коронавирусийн халдварын улмаас нас баралт 23-аар нэмэгдэж, 164 болов

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын хэмжээнд коронавируст халдварын хүндрэлээр нас барсан хүний тоо 153 болж нэмэгдлээ.

Энэ талаар ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Өнгөрсөн хоногт 11 хүн коронавируст халдварын улмаас нас барлаа.

Нас барсан хүмүүсийн тухайд,

  • Дөрөвдүгээр сарын 2-нд онош нь батлагдсан 60 настай эрэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 5-нд онош нь батлагдсан 74 настай эмэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 13-нд онош нь батлагдсан 45 настай эрэгтэй
  • Дөрөвдүгээр сарын 15-нд онош нь батлагдсан 62 настай эмэгтэй
  • Дөрөвдүгээр сарын 18-нд онош нь батлагдсан 54 настай эрэгтэй
  • Дөрөвдүгээр сарын 21-нд онош нь батлагдсан 56 настай эрэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын  23-нд онош нь батлагдсан 81 настай эмэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 25-нд онош нь батлагдсан 46 болон 51 настай эмэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 27-нд онош нь батлагдсан 63 настай эмэгтэй
  • Дөрөвдүгээр сарын 30-нд онош нь батлагдсан 47 настай эрэгтэй нар байна. Тухайн иргэд бүгд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.

Цар тахлын улмаас нас барсан хүмүүсийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэв.

Сүүлийн хоёр өдөр коронавируст халдварын хүндрэлээр нийт 23 хүн эндлээ. Өнөөдрийн байдлаар коронавируст халдвараар өвчилж нас барсан хүний тоо 164 болоод байна. Үүнээс 153 хүнийг уг өвчний хүндрэлээр эндсэн гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байгаа бол 11 хүнийг хавсарсан өвчний улмаас нас барсан гэж үзэж байгаа юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/842521906338817