Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

БИДНИЙ ХАЙРТАЙ БИЗНЕС: Баяртай, Интерном

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 5 сарын 7
Сурталчилгаа
Зураг зураг

Үүдээр нь орох төдийд л эндээс мөд гарахгүйгээ дуртайяа төлөвлөж амждаг “Интерном” өнөөдөр хаалгаа барилаа. Хэн гэдгээ мэдрэх, хэн болохоо ойлгох оюуны таашаалын зүг чиг болж, хүмүүс азнах гэж, аз жаргалтай болох гэж зорьдог газар тэнд байсан. Чухам үүний төлөө “Интерном”-ыг зүгээр л хайрладаг юм.

Одоогоос 21 жилийн өмнө оюутан залуусын хөл ихтэй МУИС-ийн хоёрдугаар байрны өмнөхөн талд хуучнаар Шинжлэх ухаан мэдээллийн төвийн нэгдүгээр давхраас түүх эхэлсэн билээ. Үүдний хэсэгт хүүхэд залуусыг ид шидийн мэт ховсдогч “интернэт кафе” гэгч тухайн үедээ ховорхон газар байх бөгөөд түүний хажууд номын жижиг мухлаг даруухан дэлгэгдсэн нь “Интерном”. Энэ анхны гараанаас дөрвөн жилийн дараа буюу 2004 оны аравдугаар сарын 14-нд мухлаг бууриа холгүйхэн сэлгэж Амарын гудамж дахь одоогийн байрандаа номын төрөлжсөн их дэлгүүр болон тохижин төвхнөлөө. Тэр бол өдгөө Монголын хамгийн том номын дэлгүүрийн төв салбар шүү дээ. Хүмүүс “Интерном”-ыг зориход 60 гаруй ажилтан үйлчилж, Улаанбаатар хотын 10, хөдөө орон нутгийн 18 салбар, гэрээт дэлгүүрүүд орчин цагийн номын худалдааны өнгө төрх, тав тухыг иж бүрдүүлэн ажилладаг байв. Номын онлайн худалдааны www.internom.mn вэб сайт, англи хэлээрх хамгийн өргөн сонголттой номын дэлгүүр болсон нь мөн л “Интерном”-ын түүхийн амжилттай мөрүүд байсан юм.  

“Интерном” худалдааны газар гэхээсээ хүмүүсийн сэтгэл, сонирхлоо хуваалцдаг, бие биедээ татагддаг, цуглан хөгжилддөг соёлын төв байв.  “Хамтдаа – Уншъя, Урагшилъя!” хэмээх интерномчуудын уриа үг уншигч яагаад номтой холбогдсон, яагаад түүний хэрэглэгч болсон философийг илтгэн хүмүүсийг нэгтгэдэг байлаа. Номын худалдааны үйлчилгээг хамгийн өргөн сонголттой байлгах, дотоод болон гадаадад буй уншигчдадаа ойртуулж, өдөр тутмын амьдралын хэв маягийн салшгүй эгэл хэрэгцээ болгоход “Интерном” хичээн ажилласнаараа мөн хайр татсан юм. Номыг лангуу, кассын хонгилоор хязгаарлахыг тэд хүсээгүй. Номын тухай ярилцах, уншигч болон зохиолчдыг танилцуулах, санаа бодлоо хуваалцах хамгийн гоё бөгөөд үнэ цэнтэй соёлыг “Интерном” түгээж байсанд зүрхний угаас талархнам.

Гэвч дэлхий даяар тархсан халдварт өвчний улмаас, пандемикаас эдийн засагт тулгарсан хүнд байдлаас шалтгаалан “Интерном” ийнхүү хаалгаа барихад хүрчээ.

Хамгийн сүүлийн өгүүлбэрийг дахин нэг уншихыг танаас хүсэж байна. Энэ муухай мэдээ биеллээ олоогүй гэдгийг хэлье. Гэвч дээрх “худал” үнэн болоход тун ойрхон байгааг ойлгоосой хэмээн хүсэж “муу амласныг” минь та өршөөнө биз ээ. Дэлхийн банкны судалгаанд оролцсон Монголын 360 компанийн 27 хувь нь удаан хугацаанд алдагдал хүлээхгүйн тулд энэ онд үүд хаалгаа барьсан байна. Бидний хайртай бизнесүүдэд ч ийм үйл явдал тохиохгүй гэсэн баталгаа үгүй.

Хайртай бизнесүүд маань энэ цаг үеийг давж гарахад та бидний дэмжлэг хамгийн чухал хэрэгтэй байна. Карентины дараа та бүтээгдэхүүн үйлчилгээг нь худалдан авч, бас бусдадаа мэдээлэл түгээн, аль чадахаараа сурталчлаарай гэсэн уриалгыг “Simple” дэх найзууд нь эхлүүлж байна. Бидний зүгээс хайртай бизнесүүдээ дэмжихээр 500 сая хүртэлх уян хатан бизнесийн зээлийг сарын 1.5-2.5 хувийн хүүтэйгээр санал болгож байгаа.

Хайртай бизнесүүдээ дэмжье, “Simple Business”.

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.