Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: Монгол Улсад шаардлагатай вакцины нөөцийн 71%-ийг татан авлаа

A.Жаргал
2021 оны 5 сарын 7
iKon.MN

Коронавирусийн эсрэг вакцины нийлүүлэлт саатсан ч дөрөвдүгээр сарын 23-нд БНХАУ-аас вакцин татан авч эхэлснээр дархлаажуулалтын ажил эрчимжээд байна. 

Өнөөдрийн байдлаар манай улс шаардлагатай вакциныхаа 71 хувийг татан авчээ. 

Монгол Улс хүн амынхаа 60% буюу 2,067,292 хүнийг коронавирусийн эсрэг вакцинд хамруудах зорилт тавьсан. Үүнд 4,134,584 тун вакцин шаардлагатайгаас 2,934,940 тун вакциныг КОВАКС хөтөлбөр, хандив, шууд худалдан авалт гэсэн гурван шугамаар татан аваад байна. 

Инфографикийг задлан харвал манай улс

  • КОВАКС хөтөлбөрөөр - 90,540
  • Хандиваар - 540,540
  • Худалдан авалтаар - 2,394,400  

тун вакцины нөөц бүрдүүлжээ. 

Нийт бүрдүүлсэн нөөцийн 2,634,400 тун буюу 89.7% нь БНХАУ-ын "Синофарм" үйлдвэрийн идэвхгүйжүүлсэн коронавирусийн вакцин эзэлж байна. Хамгийн сүүлд л гэхэд Бээжин хотоос 334,400 тун вакциныг өчигдөр буюу тавдугаар сарын 6-ны орой хүлээн авсан билээ.

Дахин 1,199,644 тун вакцин татан авах шаардлагатай болж байна. ОХУ-ын Спутник V вакцинаас нэг сая тунг авахаар хэлэлцээр хийсэн ч тус улс дотоодын хэрэгцээгээ хангаж дийлэхгүй байгаа тул саатсан гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан тайлбарласан. 

Япон улс КОВАКС хөтөлбөрийн хүрээнд манай улсын 1.3 сая иргэнд шаардлагатай вакциныг хандивлахаа мэдэгдсэн ч тус хөтөлбөрөөр татан авах вакцины хугацаа долдугаар сараас наашгүй байгааг УОК мэдээлээд буй.