Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

Билл Гэйтс нийт $2.4 тэрбумын хөрөнгийг салж буй эхнэрийнхээ нэр дээр шилжүүлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг, Майкрософт компанийг үүсгэн байгуулагч Билл Гэйтс 27 жил хамт амьдардсан эхнэр Мелиндагаас салж байгаагаа хэдхэн өдрийн өмнө зарласан билээ.

Тэднийг хамтын шийдвэрээ зарласан өдөр Билл Гэйтс өөрийн хөрөнгөөс нийт $2.4 тэрбумтай тэнцэх хэмжээний үнэт цаасыг Мелиндагийн нэр дээр шилжүүлснийг өчигдөр хэвлэлүүд олж мэдээлжээ.

Тухайлбал тэр АНУ-ын хамгийн том автомашины дилер, Coca-Cola ундааны үйлдвэр, Мексикийн томоохон телевиз болон Канадын төмөр замын компанид эзэмшдэг хувьцааныхаа хэсгээс эхнэрийнхээ нэр дээр шилжүүлснийг санхүүгийн бичиг баримтууд баталсан байна.

Мелинда Гэйтс одоо Coca-Cola Femsa компанийн $121 саяар үнэлэгдэх 4.7 хувь, Grupo Televisa компанийн $386 саяар үнэлэгдэх 6.7 хувийг эзэмших болсноор Мексикийн томоохон хоёр компанийн гол хувь эзэмшигчдийн нэг болжээ.

Үүнээс гадна Канадын Үндэсний Төмөр Зам компанийн $1.5 тэрбумаар үнэлэгдэх 1.9 хувийг, Америкийн хамгийн том автомашины дилер AutoNation компанийн $307 саяар үнэлэгдэх 3.7 хувийг Билл Гэйтс эхнэртээ шилжүүлж өгсөн байна.

Харин өөрийн үүсгэн байгуулсан Майкрософт компанийн эзэмшлээ хуваалцаагүй байна. Билл Гэйтс 34 жил удирдаж байсан компанийнхаа хувьцаанаас зарах, хандивлах зэргээр үрсээр одоо $144 тэрбумаар үнэлэгдэх 1 хувийг нь эзэмшдэг.

Билл, Мелинда нар 1994 онд гэр бүл болохдоо ямар нэг хөрөнгө хуваах гэрээ байгуулаагүй юм байна.

Хоёр жилийн өмнө дэлхийн тэргүүн баян Амазоны Жэф Безосыг гэр бүлээ салгах үеэр өмч хөрөнгө хуваалцахад нь ажиллаж байсан хоёр хуульч энэ удаа Гэйтсийн гэр бүлийн салалт дээр мөн ажиллаж байгаа ажээ.

 

Эх сурвалж: Business Insider