Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Коронавирусийн эсрэг вакцины нэг, хоёрдугаар тунг хийлгэсэн иргэдэд 50,000 төгрөг олгож эхэлсэн"

А.Намуун, iKon.mn
2021 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавирусийн эсрэг вакцины нэг, хоёрдугаар тунг хийлгэсэн иргэдэд 50,000 төгрөгийг өнөөдрөөс олгож эхэлжээ.

Засгийн газраас вакцины бүрэн тунг хийлгэсэн иргэдийг урамшуулах шийдвэр гаргаснаа өчигдөр зарласан билээ.

Урамшууллын 50,000 төгрөгийг төрийн албан хаагчдад цалингийн, халамж авдаг бол халамжийн, иргэдийн НӨАТ-ын системд бүртгүүлсэн арилжааны банкны данс руу шилжүүлж байгааг Сангийн яамны эх сурвалж хэллээ.

Өөрөөр хэлбэл иргэн бүрд 300,000 төгрөг олгосонтой адил зарчмаар 50,000 төгрөгийг шилжүүлж байгааг тодотгов.

Харин вакцины хоёр тунг хийлгэсэн эсэхийг e-Mongolia системийн мэдээлэлд үндэслэн баталгаажуулж байгаа аж.

Өнөөдрийн байдлаар вакцины хоёр тун хийлгэсэн 547,521 иргэн байна.

Урамшуулалд шаардагдах хөрөнгийг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө худалдан авах ажиллагаа нь эхлээгүй, тэвчиж болох хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний хэмнэлтээс гаргаж байгаа юм байна.