Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

ГРАФИК: Өнгөрсөн 10 жилд цагаан будаа, адууны махны үнэ хамгийн их өссөн бол шатахууны үнэ харьцангуй тогтвортой байжээ

A.Жаргал
2021 оны 5 сарын 7
iKon.MN

Улаанбаатар хотын зарим гол нэрийн барааны дундаж үнийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. 

Энэ оны тавдугаар сарын 5-ны өдрийн байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 0.8%, өмнөх долоо хоногоос 0.1%-аар өсжээ. 

Тус өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь 12,460 төгрөг байгаа бол үхрийн ястай мах 13,957 төгрөг байна. Харин төмс кг нь 968 төгрөг, сонгино 2,069 төгрөг, өндөг 466 төгрөг, элсэн чихэр 2,751 төгрөгийн үнэтэй байв.

Тэгвэл өнгөрсөн 10 жил буюу 2012-2021 онд гол нэрийн барааны дундаж үнэ хэрхэн өөрчлөгдсөнийг тухайн жилийн дөрөвдүгээр сарын байдлаар графикаар харуулж байна.

  • Тухайлбал, 2012 оны дөрөвдүгээр сард хонины ястай махны дундаж үнэ кг нь 7,016 төгрөг байсан бол 2021 оны тус сард 12,318 төгрөг болж, 5,302 төгрөгөөр буюу 75.5%-аар өсжээ. Харин үхрийн ястай махны үнэ кг тутамдаа 81.5%-аар, адуу ястай махных ХОЁР ДАХИН давж өссөн байна.
  • 2012 оны дөрөвдүгээр сард нэгдүгээр зэргийн гурилын дундаж үнэ кг нь 686 төгрөг байсан нь 2021 онд 1,376 төгрөг болж 690 төгрөгөөр буюу мөн ХОЁР ДАХИН өсжээ.
  • Мөн цагаан будааны үнэ 2,007 төгрөгөөр буюу 120%-аар, элчин чихрийн үнэ 1,091 төгрөгөөр буюу 65.7%-аар, нэг литр ургамлын тосны үнэ 1,540 төгрөгөөр буюу 56%-аар тус тус өссөн байгаа юм.

Гурил, будаа, элсэн чихэр, тосны үнэ:

тар" талхны дундаж үнийг харьцуулахад 614 төгрөгөөр буюу 92%-аар өсжээ. Мөн цөцгийн тосны үнэ 1,722 төгрөгөөр буюу 67.5%-аар, “Шинэ сүү” литр тутамдаа 1,239 төгрөг буюу 77%-аар, өндөг ширхэг нь 188 төгрөг буюу 70.6%-аар тус тус өсжээ.

Талх, сүү, өндөг, масло:

 

Төмс, лууван, байцаа, сонгино:

Харин шатахууны үнэ харьцангуй тогтвортой байсныг доорх график харуулж байна.

Шатахуун: