Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсангүй

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 3 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна. 

Үндсэн хуулийн цэцээс Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг УИХ томилж байгаа нь Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж дүгнэсэн юм.

ШУУД ҮЗЭХ: 

https://fb.watch/5jhvdyYoj9/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүсэлтийн дагуу үүсгэсэн Шүүхийн тухай хуулийн зарим зүйл, заалт нь Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэц дөрөвдүгээр сарын 28-нд Дунд суудлын хуралдаанаараа хэлэлцсэн.

Үндсэн хуулийн цэцээс "Шүүгчийн хараат бус байх, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилго бүхий Шүүхийн ерөнхий зөвлөл болон шүүгчийн сахилга хариуцлагын асуудлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хорооны бүрэлдэхүүнд хамаарах шүүгч бус гишүүнийг тус тус УИХ дангаар томилохоор Монгол Улсын шүүхийн тухай хуульд тусгасан нь Үндсэн хуулиар баталгаажсан төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг алдагдуулах нөхцөлийг бүрдүүлж улмаар Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн" хэмээн дүгнэсэн юм. Тиймээс Шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2, 77 дугаар зүйлийн 77.1-77.11 дэх хэсэг, 95 дугаар зүйлийн 95.4, 95.5, 95.7 дахь хэсгийг тус тус түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзсэн юм. 

Харин Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар цэцийн дүгнэлтийг хүлээн авахаас татгалзсан.

Ийнхүү чуулганы нэгдсэн хуралдаанаар байнгын хорооны санал дүгнэлтийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад гишүүдийн олонх цэцийн дүгнэлтийг хүлээн авахаас татгалзсан юм. 

УИХ цэцийн дүгнэлтийг хүлээн аваагүй тохиолдолд Үндсэн хуулийн цэц Их суудлын хуралдаанаараа өмнөх дүгнэлтээ хянан хэлэлцэнэ. 

Чуулганы хуралдаанд үг хэлсэн гишүүдийн олонх Үндсэн хуулийн цэц энэ асуудалд хянамгай хандаж, өмнөх дүгнэлтээ нягталж үзээсэй гэдэг байх суурь илэрхийлж байв.