Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ онд элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр 35,629 шалгуулагч бүртгүүлжээ

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

2021 оны элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өчигдөр 18:00 цагт орон даяар дууссан билээ. 

Бүртгэлийн хугацаанд нийт 35,629 шалгуулагч бүртгүүлсэн байна. Тухайлбал, Улаанбаатар хотод 13,877, Налайх, Багануурт нийт 622 шалгуулагч бүртгүүлжээ. Харин орон нутгийн хэмжээнд 21,130 хүн элсэлтийн ерөнхий шалгалт өгөх юм байна.

Аймгууд дундаас хамгийн олон шалгуулагчтай нь Хөвсгөл аймаг. Тус аймагт нийт 1,611 шалгуулагч их, дээд сургуульд элсэх эрхийн шалгалт өгнө. Харин Говьсүмбэр аймгаас 244 шалгуулагч бүртгүүлсэн байгаа нь орон нутгийн хэмжээнд хамгийн бага шалгуулагчтай аймаг болж байгаа юм.