Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

"SARS-CoV-2 вирусийн 20,000 гаруй мутаци бүртгэгдсэн ч маш цөөхөн тохиолдол нь өвчлөлийг хүндрүүлж байна"

Г.Номин, iKon.mn
2021 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг зураг

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд АШУҮИС-ийн дэд захирал, Дархлаа судлалын нийгэмлэгийн тэргүүн Г.Батбаатар оролцож, вирусийн мутацийн талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Мутаци гэдэг бол вирусийн бүтцийг хувиргадаг хэвийн үзэгдэл. Бүх вирус мутацид ордог. Мутацид орсноор магадгүй

  • халдварлах чадварыг нэмэгдүүлэх,
  • илүү хүнд хэлбэрийн өвчлөл үүсгэх,
  • оношилгооны сорилд илрэхгүй болох,
  • эмийн үйлдэлд тэсвэртэй болгох,
  • мөн өвчилсний дараа эсвэл вакцины дараа үүссэн дархлаанаас зайлсхийх чадвартай болгож болно.

Өөрөөр хэлбэл, дархлааны эсүүдийн довтолгооноос вирус бүтцээ өөрчлөх замаар зайлсхийх чадвартай. 

Коронавируст халдварыг үүсгэж байгаа SARS-CoV-2 вирусийн хувьд мутаци үүсгэж хувирах чадвар нь дунд зэрэг буюу өндөр биш. Жишээлбэл, хүний дархлал хомсдлын вирус маш хурдан мутаци үүсгэж, дархлааны эсүүдийн довтолгооноос зайлсхийж чаддаг.

Аз болоход SARS-CoV-2 вирусийн мутацид орох чадвар дунд зэрэг байгаа. Өнөөдрийн байдлаар энэ вирусийн 20,000 гаруй мутаци бүртгэгдсэн ч маш цөөхөн тохиолдол нь өвчлөлийг хүндрүүлж байна. Магадгүй зарим мутаци нь хүний эсэд нэвтэрч орох боломжгүй ч болгож байж мэднэ. Мутаци болгон аюултай гэсэн үг биш. 

Халдвар чадвар нэмэгдсэн мутациудыг харвал,

 

Энэ гурван төрөл л судлаачдын анхаарлыг татаж байна" гэдгийг хэллээ. 

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/932799247535104