Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

Өнгөрсөн хоногт COVID-19-ийн хүндрэлээр хамгийн олон хүн нас барлаа

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрсөн хоногт коронавируст халдварын улмаас 12 хүн нас барсан тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Энэ нь цар тахал гарснаас хойш нэг хоногийн хугацаанд хамгийн олон хүн уг өвчний хүндрэлээр нас барсан өдөр болж байна.

Энэ талаар ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн хоногт коронавируст халдварын шалтгаант нас баралт 12-оор нэмэгдлээ.

Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нас баралтын тохиолдол 142 боллоо.

Нас барсан хүмүүсийн тухайд,

  • Дөрөвдүгээр сарын 16-нд онош нь батлагдсан 58  болон 94 настай эмэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 19-нд онош нь батлагдсан 40 настай эмэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 22 -нд онош нь батлагдсан 70 настай эмэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 24-нд онош нь батлагдсан 74 настай  хоёр эмэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 27-нд онош нь батлагдсан 70, 83 настай эрэгтэй болон 95, 41 настай эмэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 28-нд онош нь батлагдсан 58 настай эрэгтэй нар байна.

Тухайн иргэд бүгд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр эндсэн.

Түүнээс гадна, тавдугаар сарын 4-нд ШШҮХ-гээс ирүүлсэн дүгнэлтээр нэг хүн коронавирусийн хүндрэлээр нас барсан гэсэн байна.

Цар тахлын улмаас нас барсан иргэдийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье” гэв.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд COVID-19-ийн халдвар аваад эндсэн хүний тоо 153 болоод байна. Үүнээс хүнийг коронавирусийн хүндрэлээр 142 нас барсан гэж ЭМЯ-наас мэдээлж байгаа бол 11 хүнийг хавсарсан өвчний улмаас нас барсан гэж үзэж байгаа юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/932799247535104