Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Вакцины хоёр тунгаа хийлгээд 14 хоносон бол тавдугаар сарын 22-ноос хойш орон нутаг руу зорчих боломжтой"

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

УОК-оос гаргасан шийдвэрийг танилцуулсны дараа Шадар сайд С.Амарсайхан сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Вакцины бүрэн тунд хамрагдсан иргэд хөдөө орон нутаг руу хэзээнээс зорчих боломжтой болох вэ?

-Коронавирусийн эсрэг вакцины хоёр дахь тунгаа хийлгээд 14-өөс багагүй хоносон иргэд тавдугаар сарын 22-ны өдрөөс хойш хөдөө орон нутаг руу зорчих боломж нь нээгдэнэ.

-Вакцины бүрэн тун авсан иргэдэд олгох 50,000 төгрөг хэзээнээс данс руу нь орж эхлэх вэ?

-Иргэдийн дархлааг дэмжих Засгийн газрын бодлого, шийдвэрийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа вакцинд хамрагдсан иргэдэд олгох 50,000 төгрөг нь иргэд хоёр дахь тундаа хамрагдсан тохиолдолд данс руу нь орохоор Сангийн яам, Эрүүл мэндийн яам хамтран зохион байгуулж байгаа.

-Вакцин хийлгэх тодорхой нөхцөл бололцоо нь бүрдээгүй хэдий ч халамж авдаг иргэдийг яаж тооцож халамжаас нь хасах юм бэ?

-Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд халамж авдаг 90,000 иргэн, хүнсний талон авдаг 30,000 гаруй иргэн коронавирусийн эсрэг вакцинд хамрагдаагүй байгаа гэх Сангийн яам, ХНХЯ-ны судалгаа бий.

Мэдээж эрүүл мэндийн хувьд хийлгэх боломжгүй хүмүүс байгаа ч бусад иргэдийн хувьд нийгмийн хариуцлагатай байх ёстой.

Цаашид  тухайн иргэдийн эрүүл мэндэд анхаарах ёстой асуудал, зохион байгуулалтад Эрүүл мэндийн яамнаас хяналт тавин ажиллана.

-Вакцины нийлүүлэлт хэр байгаа вэ?

-Зөвхөн Cпутник V вакцины хувьд л дараагийн тун хэзээ ирэх нь тодорхойгүй байгаа.

Харин БНХАУ-ын үйлдвэрлэсэн Синофарм үйлдвэрийн Vero Сell вакцины татан авалт хэвийн үргэлжилж буй бөгөөд бид улс даяар иргэдээ давтан тунд нь хамруулахад хангалттай гэж үзэж байна.

ВИДЕО:

https://www.facebook.com/191166414402268/videos/538488110481440