Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр нийслэлд 115 цэгээр 75,592 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Тавдугаар сарын 6-ны өдөр буюу өнөөдөр нийслэлийн хэмжээнд ажиллах дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

Улаанбаатар хотод 115 цэгт 301 багийн 2,339 эмч, ажилтан ажиллаж, 75,592 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Иргэд та бүхэн дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна.