Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

Зорилтот бүлгийн хүн амын 55% буюу 1,128,680 иргэн коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунд хамрагджээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өчигдөр улсын хэмжээнд 111,076 хүн коронавируст халдварын эсрэг вакцины нэг болон хоёрдугаар тунг хийлгэжээ.

Монгол улс эхний ээлжид нийт хүн амынхаа 60 хувь буюу 18-аас дээш насны 2,067,292 иргэнээ коронавирусийн эсрэг вакцинаар дархлаажуулахаар төлөвлөөд буй.

Тэгвэл өнөөдрийн байдлаар нийт 1,128,680 хүн вакцинд хамрагдсан. Үүнээс 532,817 хүн хоёрдугаар тунгаа хийлгэсэн байна.

Энэ нь вакцинд хамруулах зорилтот бүлгийн хүн амын 54.6 хувь нь нэгдүгээр тунгаа хийлгэсэн бол 25.8 хувь нь хоёрдугаар тунгаа хийлгэсэн гэсэн үг юм.
 

Улаанбаатар хотын хувьд нэгдүгээр тунд 806,743 хүн, хоёрдугаар тунд 427,038 хүн хамрагдсан бол орон нутагт нэгдүгээр тунд 321,937 хүн, хоёрдугаар тунд 105,779 хүн хамрагдаад байгаа юм.

Улаанбаатар хотын вакцинжуулалтын явц (дүүрэг тус бүрээр)

 

Орон нутаг дахь вакцинжуулалтын явц (аймаг тус бүрээр)

 

Ташрамд дурдахад, коронавирусийн эсрэг вакцины хоёр тун хийлгээд 14 хоносон хүнд зарим үйлчилгээ нээлттэй байх журмыг Засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа батлах юм.

ВИДЕО:

 

https://www.facebook.com/iKonNews/videos/3923840230986180