2021/05/13
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.81₮
B30
УЛААНБААТАР
15°
|
B30
УЛААНБААТАР
10°
|
-1°
B30
УЛААНБААТАР
17°
|
-2°
11:00
S30
13°
12:00
S30
14°
13:00
S30
14°
14:00
S26
15°
15:00
S26
15°
16:00
S26
14°
17:00
S26
13°
18:00
S26
12°
19:00
S26
11°
20:00
S26
10°
21:00
S29
22:00
S29

“Таван толгой” ХК хувьцаа эзэмшигчдэдээ 2020 оны цэвэр ашгаасаа нийт ₮28.1 тэрбумын ногдол ашиг тараана

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг
Монголын Хөрөнгийн Бирж

Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Таван толгой” ХК өнгөрсөн оны цэвэр ашгаасаа хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараахаар болжээ.

"Таван толгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн № 21/03 тоот тогтоолоор 2020 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 535 /Таван зуун гучин тав/ төгрөг буюу нийт 28.1 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тараахаар болсон байна. 

Энэхүү ногдол ашгийг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдэд 2021 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн "ҮЦТХТ" ТӨХХК-аар дамжуулан тараах шийдвэр гарчээ.

Түүнчлэн 2021 оны тавдугаар сарын 4-ний өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 1,341,748,344 төгрөгийн үнийн дүн бүхий 1,263,612 ширхэг хувьцаа арилжигджээ. Үүнээс 15 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 19 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол таван үнэт цаасны ханш тогтвортой байв.

"Булган ундрага" ХК (BUN+14.98%) болон "Монгол алт" ХК (ERS +13.10%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Тав" ХК (TAV -11.11%) болон "Жуулчин дюти фрий" ХК (SUL -8.00%)-ийн хувьцаа хамгийн их уналттай гарсан байна.

Мөн “Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 1,340,146 ширхэг нэгж эрхийг нийт 397,450,391 төгрөгөөр арилжигджээ. 

ТOP-20 индекс 2.4 хувиар буурч, 36,859.44 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3.7 их наяд төгрөг болсныг Монголын Хөрөнгийн биржээс мэдээлэв.

 

 

x