Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

Дөрвөн метрийн гүн нүхэн жорлонд унасан нэг настай хүүхдийг эсэн мэнд гаргаж, эмнэлэгт хүргэжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Наран багт бага насны хүүхэд нүхэн жорлонд унасан байсныг эсэн мэнд гаргалаа.

Тодруулбал, өчигдөр нүхэн жорлонд бага насны хүүхэд унасан тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид гурван километр замыг туулан очиход нэг настай, эрэгтэй хүүхэд 4 метрийн гүн нүхэн жорлонд унасан байжээ.

Тухайн хүүхдийг алба хаагчид эсэн мэнд гаргаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Иймд эцэг, эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, болзошгүй эрсдлээс сэргийлэхийг зөвлөж байна.