Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

Ethereum криптовалютын үүсгэн байгуулагч 27 настай залуу тэрбумтан боллоо

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хоёр дахь том криптовалют болох Ethereum-ийг үүсгэн байгуулсан Орос-Канадын иргэн, 27 настай программ зохиогч залуу тэрбумтнуудын эгнээнд нэгджээ.

Шинэ тэрбумтан Виталик Бутерин нь 2013 онд 19 настайдаа ethereum-ийг зохион бүтээж, 2015 онд зах зээлд гаргаж байв. Одоо түүний дижитал хэтэвчинд 333,500 ethereum хадгалагддаг. Өчигдөр уг криптовалютын ханш түүхэн дээд хэмжээндээ буюу $3,500-д хүрснээр Бутерины хөрөнгийн хэмжээ $1.1 тэрбум гаруй болжээ.

2014 онд Америкийн тэрбумтан Питер Тиль шинийг санаачлагч залуусыг дэмжих $100,000-ын “Thiel Fellowship” тэтгэлэгт хөтөлбөр зарлахад Виталик Бутерин шалгарч байсан түүхтэй.

Ethereum криптовалютын ханш 2021 он гарсаар 375 орчим хувиар өсөөд байна. Одоо уг валют зах зээлийн үнэлгээгээр биткоины дараа хоёрт эрэмбэлэгдэж байгаа.

CoinMarketCap-ийн мэдээлснээр одоо дэлхий даяар гүйлгээнд байгаа бүх Ethereum-ийн үнэлгээ $403 тэрбумд хүрсэн байна.

Дэлхийн криптовалютын зах зээлийн нийт үнэлгээ $2.3 их наядад хүрчээ.

 

Эх сурвалж: CNN