Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

"COVID-19-ийн эсрэг вакцины давтан тунд хамрагдаад 14 хоносон хүмүүст зарим үйлчилгээ нээлттэй байхаар журамлаж байгаа"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэл хотод тогтоосон хатуу хөл хорионы дэглэм тавдугаар сарын 8-ны 06:00 цагаас эхлэн сулруулж, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг шат дараатайгаар нээх талаар хэлэлцэж буй Улсын Онцгой комиссоос мэдэгдсэн.

Ингэхдээ зарим үйлчилгээний ажиллагсад болон үйлчлүүлэгчид давтан тундаа хамрагдаад 14 хоносон хүмүүст нээлттэй байхаар журамлагдаж байгааг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг мэдээллээ.

Гэхдээ энэ нь эцсийн шийдвэр биш бөгөөд өнөөдөр Засгийн газар хуралдаж, шийдвэр гаргах юм.

Улсын хэмжээнд тавдугаар сарын 4-нд буюу өчигдөр 111,076 хүн коронавируст халдварын эсрэг вакцин хийлгэсэн. Үүнээс Улаанбаатарт 43,099, орон нутагт 67,977 хүн хамрагдаад байна. 

Одоогийн байдлаар I тунд 18-аас дээш насны иргэдийн 54.6 хувь нь, II тунд 25.8 хувь нь хамрагдсан үзүүлэлттэй байгаа юм.