Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Дашсүрэн: Sendly олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээ Австралид нэвтэрлээ

ikon.mn
2021 оны 5 сарын 5
Сурталчилгаа

Гадаадад ажиллаж амьдарч буй Монголчууддаа зориулан санхүүгийн үйлчилгээг үзүүлж буй Олон улсын мөнгөн гуйвуулгын SENDLY аппликейшнийг хөгжүүлэгч  “Гялс кредит ББСБ” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Дашсүрэнтэй Sendly олон улсын мөнгөн гуйвуулгын бүтээгдэхүүн үйлчилгээний талаар ярилцлаа.

 

-SENDLY үйлчилгээг нэвтрүүлэх сэдэл юунаас үүдэлтэй вэ?

Sendly бол манай хамт олны сүүлийн 3-4 жилийн судалгааны үр дүнд бий болсон үйлчилгээ юм.  Дэлхийн олон улс орнуудад, хөгжил буурай болон хөгжиж буй  улс орнууд хөгжингүй орнуудад очиж ажил хөдөлмөр эрхлэх, суралцах албан ёсоор ажиллах нь хэвийн үзэгдэл болсон. Манай улсын хувьд ч энэ зүй тогтлын дагуу гадаадад ажиллаж, амьдрах иргэдийн тоо ихэссэн.

Албан бус тоон мэдээллээр гадаад улсад 200 мянга гаруй Монголчууд ажиллаж амьдарч байна. Эдгээр иргэдийн 80 орчим хувь нь буюу АНУ-д 40.1 мянга, Европын холбооны улсад 43.7 мянга, БНСУ-д 50.8 мянга, Япон улсад 16.3 мянга, Австрали улсад 7.0 мянга гаруй иргэд байна. Үүнийг дагаад гадаадад байгаа иргэд гэр бүлдээ, хайртай дотны хүмүүстээ мөнгө шилжүүлэх, төлбөр тооцоо хийх зэрэг өөрсдийн хэрэгцээт санхүүгийн үйлчилгээнд хамрагдах хэрэгцээ шаардлага зайлшгүй байгааг олж харсан.

Мэдээж мөнгөн гуйвуулгын үйлчилгээний уламжлалт хэлбэр болох арилжааны банкнууд корреспондент банкаараа дамжуулан SWIFT сүлжээгээр, мөн  олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээний төлөөлөгч буюу бидний мэддэгээр Western Union, Moneygram зэргээр шилжүүлдэг хэдий ч эдгээрийн хувьд нэгж хэрэглэгчийн нэг гүйлгээнд төлөх зардал нь өндөр байдаг.  

Sendly-ийн хувьд хамгийн бага шимтгэлтэйгээр, хамгийн богино хугацаанд, байгаа газраасаа  өөрийнхөө данснаас Монгол руу дурын арилжааны банкны данс руу аюулгүйгээр шилжүүлэх боломжийг олгож байна. 

Жишээлбэл: Арилжааны банкны SWIFT-ээр дамжуулан шилжүүлэг хийлээ гэхэд 100 доллар ч байсан, 1000 доллар ч байсан 35-60 ам.долларын шимтгэл төлдөг, мөн цаг хугацааны хувьд 2-7 хоног болно, заавал  өөрийн биеэр очин баримт бичиж шилжүүлнэ, хүлээн авагч нь бас өөрийн биеэр банкин дээр очиж хүлээн авах, бэлнээр авахад шимтгэл төлөх зэрэг хүндрэлтэй талууд байдаг.

Sendly-ийн хувьд хамгийн бага шимтгэлтэйгээр, хамгийн богино хугацаанд, байгаа газраасаа  өөрийнхөө данснаас Монгол руу дурын арилжааны банкны данс руу аюулгүйгээр шилжүүлэх боломжийг олгож байна. 

-SENDLY үйлчилгээний хамрах хүрээ ба үйлчилгээний төрөл?  

“Гялс Кредит ББСБ" нь 2015 онд байгуулагдсан Санхүүгийн зохицуулах хорооны Мөнгөн гуйвуулга, цахим төлбөр тооцоо,гадаад  валют арилжааны үйл ажиллагаа, Зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Өмнө нь хэлсэнчлэн бид АНУ, Австрали, Англи, Европын холбооны улсууд, Япон, БНСУ-д ажиллаж амьдарч байгаа иргэдэдээ зориулан  мөнгөн гуйвуулгын үйлчилгээн дээрээ суурилан санхүүгийн бүх төрлийн үйлчилгээг хүргэхээр зорин ажиллаж байна. 

Яг нэг жилийн өмнө  2020 оны 5 дугаар сарын 7-ны өдөр АНУ-с Монгол руу мөнгөн гуйвуулга хийж эхлэж байсан бол 1 жилийн ой дээрээ Австралиас Монгол руу чиглэлтэй Sendly үйлчилгээний нээлтийг маргааш 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдөр онлайнаар зохион байгуулахаар төлөвлөөд байна.

 

Sendly 2021 оны 3-р сард  Монголоос АНУ руу хамгийн бага шимтгэлтэйгээр шилжүүлэг хийж эхэлсэн. АНУ руу бараа бүтээгдэхүүн захиалж худалдаж авах, сургуулийн төлбөр төлбөр төлөх зэрэг шилжүүлгүүд хийгдэж харилцагчдын талархлыг хүлээж байгаад баяртай байна.

Гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэдийн хувьд эх орондоо өөрийн нэр дээр орон сууцтай болох нь өнөөдрийн байдлаар асуудалтай байгаа хэвээр байна. Энэ асуудлыг шийдвэрлэхэд багахан ч гэсэн хувь нэмэр оруулахаар  “Гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэдэд зориулсан 1HOME төсөл”-тэй хамтран ажиллаж байна. Энэ төсөл нь мэргэжлийн байгууллагууд оролцсон маш өргөн хүрээний төсөл юм. Гялс кредит ББСБ нь төслийн хүрээнд орон сууцны зээл олгох, Sendly аппликейшнээр дамжуулан зээлийн болон захиалгын төлбөр төлөх нөхцөлийг бүрдүүлээд байна.

Мөн бидний дараагийн онцлох үйлчилгээ бол Гадаадад байгаа иргэд маань Нийгмийн даатгалын сайн дурын даатгалыг Sendly аппликейшнээр дамжуулан төлж эхлээд байна. 

Цаашид бид гадаадад байгаа иргэддээ зориулан Монгол дах онлайн дэлгүүрүүдээс шууд худалдан авалт хийх,  хувьцаа бонд зэрэг үнэт цаас худалдан авах зэрэг хэрэгцээт үйлчилгээг нэвтрүүлэхээр судалгаа, хөгжүүлэлтийн шатандаа явж байна. 

-SENDLY-ийн багийг танилцуулбал?

Sendly бол энгийн нэг аппликейшн биш, санхүүгийн эко дэд бүтэц буюу гадаадад байгаа иргэд эх орондоо байгаа юм шиг санхүүгийн үйлчилгээг нэг дороос авах боломж гэж боддог. Энэхүү дэд бүтцийн системийг бий болгоход мэдээж хамгийн гол хүчин зүйл бол хүний нөөц, баг бүрдүүлэлт юм. Олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээг олон улсын стандартын дагуу явуулахад IT, банк, санхүүгийн системийн төлбөр тооцоо, комплаенс, хууль эрх зүй, зэрэг ажлын туршлагатай байхыг шаарддаг. Энэ шалгуурыг хангасан 100% мэргэжлийн хамт олон нэг баг болон ажиллаж байна. 

 

Мөн гадаадад байгаа иргэдэд зориулсан санхүүгийн үйлчилгээ гэдэг утгаараа харилцагчийн үйлчилгээ бидний ажлын хамгийн чухал хэсэг юм.  Манай хамт олны хувьд АНУ, Австрали, Герман, БНХАУ-д сургууль төгсөж, тухайн орчинд 2-4 жил амьдарсан, гадаадад байгаа иргэдэд тулгардаг бэрхшээл, асуудлуудыг сайн ойлгож мэддэг ажилтнууд ажиллаж байгаа нь онцлогтой байна. Финтек салбарыг сонирхдог, IT програм хангамж, маркетингийн чиглэлээр манай багт нэгдэн ажиллах хүмүүст нээлттэй байгаа.

-Sendly үйлчилгээний давуу тал?

  • Хамгийн найдвартайХэрэглэгч мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн хангасан PLAID системээр дамжуулан банкны дансаа холбож шилжүүлгээ хийнэ. Мөн төлбөрийн картын мэдээллийн аюулгүй байдлын PCI DSS / Payment Card Industry Data Security Standard / стандартыг хангасан Таbapay, Hi-Pay системээр дамжуулан картаа холбодог тул аюулгүй байдлыг бүрэн хангасан.
  • Хамгийн бага шимтгэлтэй-АНУ-с 300 хүртэлх ам.доллар шилжүүлэхэд 4 ам.долларын шимтгэлтэй. Австрали улсаас 1000 хүртлэх австрали доллар шилжүүлэхэд 8 австрали долларын шимтгэлтэй байна.  
  • Хамгийн хурдан – Хэрэглэгч дебит картаа холбон шилжүүлэх тохиолдолд 10 минутын дотор Монгол дах хүлээн авагчийн банкны дансанд орно. 100%  онлайн - Хэрэглэгч банк, мөнгөн гуйвуулгын агент байгууллага дээр очих шаардлагагүй хаанаас ч хэзээ ч шилжүүлэг хийх, хүлээн авах боломжтой.
  • Бусад төрлийн санхүүгийн үйлчилгээг авах боломжтой зэрэг маш олон давуу талуудтай байна.

-Sendly үйлчилгээний ялгарал онцлог?

Бид гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэдэддээ зориулан санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг хамгийн хурдан, хамгийн бага зардлаар   дэлхийн стандартад нийцүүлэн, албан ёсны үйлчилгээг үзүүлэх зорилготой.

Энэхүү зорилгын хүрээнд дотоод болон гадаадын олон байгууллагуудтай хамтран ажиллаж байна.  Гадаад харилцааны хувьд  АНУ-ын 31 мужид мөнгөн гуйвуулгын тусгай зөвшөөрөл эзэмшдэг Golden Money Transfer, Prabhu Money Transfer, Moneytun компани,  Австрали улсын мөнгөн гуйвуулгын системийн үйлчилгээ үзүүлэгч Flexewallet , POLI төлбөр тооцооны системийн компани зэрэг байгууллагуудтай хамтын ажиллагаатай ажиллаж байна. 

Мөнгөн гуйвуулгын төлбөр тооцоог ХААН банк, Голомт банк, Капитрон банк зэрэг арилжааны банкуудаар дамжуулах, орон сууцны зээлийн бүтээгдэхүүний хувьд Ард даатгал, Тэнгэр даатгал, MDSKhanlex  хуулийн фирм зэрэг мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. 

 

Цаашид ч мөн санхүүгийн зах зээлд мэргэжлийн оролцогч байгууллагуудтай хамтран харилцагчдынхаа хэрэгцээнд суурилсан, дэвшилтэт технологийг ашигласан бүтээгдэхүүн үйлчилгээг гаргах болно гэдгийг хэлэхэд таатай байна.  

-Одоогийн байдлаарх товч тоон мэдээлэл?

Өнөөдрийн байдлаар SENDLY аппликейшнийг 10000 гаруй хэрэглэгч татан авч ашиглаж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд АНУ-с Монгол руу 4,0 сая ам.долларын гүйлгээг хүлээн авсан байна.  

Дэлхийн банк, Олон улсын валютын сангаас гаргасан мэдээллээр 2019 оны байдлаар гадаад улсад ажиллаж амьдарч байгаа иргэд эх орон руугаа 561 сая ам.доллар шилжүүлсэн тоо баримт байдаг. Энэ нь ДНБ-ны 4 орчим хувьтай тэнцэж байгааг эх сурвалж мэдээлсэн байдаг бөгөөд гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэд эдийн засагт ихээхэн хувь нэмрээ оруулж байгааг харуулж байна. Албан ёсны найдвартай үйлчилгээгээр дамжуулан санхүүгийн үйлчилгээг авахыг та бүхэндээ зөвлөж байна.   

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг манай фэйсбүүк Sendly - Money transfer for Mongolians хуудаснаас авах боломжтой. 

Танд баярлалаа.

Ярилцсан: Б.Номуундарь

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.