Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын хэмжээнд өчигдөр 122,170 хүн коронавирусийн эсрэг вакцины нэг болон хоёрдугаар тундаа хамрагджээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 5 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын хэмжээнд өчигдөр 122,170 хүн коронавирусийн эсрэг вакцины нэг болон хоёрдугаар тунгаа хийлгэжээ.

Вакцинжуулалтын явцын талаар ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод вакцины эхний тунд 780,007 хүн хамрагдаад байгаа бол хоёрдугаар тунгаа 407,455 хүн хийлгээд байна.

Харин орон нутагт 257,668 хүн вакцины эхний тун хийлгээд байгаа бол 87,402 хүн бүрэн тундаа хамрагджээ.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 1,037,675 хүн вакцины эхний тунгаа хийлгээд байгаа бол 494,847 хүн хоёрдугаар тунгаа хийлгээд байгаа юм" хэмээн мэдээллээ.

 

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/973575600063798