2021/05/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.77₮
B30
УЛААНБААТАР
16°
|
B30
УЛААНБААТАР
21°
|
B30
УЛААНБААТАР
27°
|
00:00
S29
01:00
S29
02:00
S29
03:00
S29
04:00
S29
05:00
S29
06:00
S26
07:00
S40
08:00
S26
09:00
S30
10°
10:00
S30
12°
11:00
S30
14°

Дели-Улаанбаатарын онгоцоор ирсэн 35 хүнээс халдвар илрээд байна

Д.Тэмүүлэн, ikon.mn
2021 оны 5 сарын 4
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 1,015 хүнээс коронавирусийн халдвар илэрч, нийт бүртгэгдсэн тохиолдол 40,396 болсон.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 998 нь дотоодын халдвар, нэг нь эмнэлгээс шалтгаалсан халдвар бол 16 нь гаднаас зөөвөрлөгдсөн байна.

Ингэснээр нийт дотоодын халдвар 39,748, зөөвөрлөгдсөн тохиолдол 503 болж нэмэгдлээ.

"Гаднаас зөөвөрлөгдсөн 16 тохиолдол давтан шинжилгээгээр илэрсэн. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 26-нд Дели-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 16 хүний хоёр дахь удаагийн шинжилгээгээр халдвар илэрсэн байна. Тухайн иргэд Дорноговь аймагт тусгаарлагдаж байгаа" гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Өмнө нь тус онгоцоор ирсэн Энэтхэг улсын 19 иргэнээс халдвар илэрсэн бөгөөд өнөөдрийн байдлаар тус нислэгээр ирсэн иргэдийн 35 нь халдвар аваад байна.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/973575600063798

 

x