Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

4,869 хүн эмнэлэгт эмчлүүлж байгаагаас 121 хүний биеийн байдал маш хүнд байна

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 5 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрсөн 24 цагийн хугацаад 1,401 хүн эдгэрчээ.

Тодруулбал, эмнэлгээс 418, гэрийн ажиглалт тусгаарлалтад байсан 983 хүн эдгэрсэн байна. Ингэснээр коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүний тоо 24,333 боллоо.

Мөн хугацаанд 327 хүнийг эмнэлэг рүү шилжүүлсэн бол 683 хүнийг гэрт нь тусгаарлаж эмчлэхээр болжээ. Өнөөдрийн байдлаар 4,869 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 8,210 хүн гэрийн эмчилгээнд байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн тухайд,

  • Хөнгөн-2,717
  • Хүндэвтэр-1,545
  • Хүнд-486
  • Маш хүнд-121 хүн байгаа юм.

Түүнээс гадна, тандалт судалгаа үргэлжилж байгаа буюу гэрт нь эсвэл эмнэлэгт шилжүүлэх эсэхийг шийдээгүй 2,835 хүн байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/973575600063798